“ УУРХАЙТ ” ЗГБХН ТАНИЛЦУУЛГА
“УУРХАЙТ” ЗГБХНөхөрлөл нь 1996 оноос өнөөг хүртэл МАА, газар тариалангийн салбарт үйл ажиллагаагаа тогтвортой амжилттай явуулж байна
2002 оноос Чуйская, Витаминная сортын чацарганы 10000 гаруй суулгацыг Их нууруудын хотгорт 3,6 га газарт био бордоо хэрэглэн (5 настай 1 бутнаас дунджаар 10-20 кг ургац хурааж) нутагшуулан тариалж жилд дунджаар 10-20 тонн ургац хураан авч мөн интор, алим, ислив, мойль, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнэ тариалан өөрийн аймаг болон зэргэлдээх аймаг, нийслэлийн хэрэглэгчдийн хэрэгцээг ханган ажилладаг.
2008 оноос Ховд, БаянӨлгий, Завхан, ГовьАлтай, Хэнтий, Өвөрхангай, Улаанбаатар, Баруун хараа, Баянхонгор аймгуудад 2-3 настай суулгац, Чацарганы цэвэр тос, шүүс, жимсийг тогтмол нийлүүлсээр байна.
2008-2015 онуудад Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага, МҮХАҮТанхимийн Шилдэг аж ахуйн нэгж байгууллага, “ Экологийн цэвэр бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчээр удаа дараа шалгарч байсан.
Тус нөхөрлөл нь зах зээлд дараах нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.
- Чацарганы 100% цэвэр тос:
Хөлдөлт, түлэнхий, туяа хордлогын эсрэг түрхлэг байдлаар, тамир тэнхээ доройтол, цус багдалт, зүрх судас, эмэгтэйчүүд, ходоодны шархлаа үрэвсэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Чацаргана жимс
Монгол орны байгалийн онгон хөрсөнд ургасан байгалийн идэвхт бодисуудыг агуулсан боловсруулалт хийгдээгүй цэвэр жимс.
- “ТАНСАГ” 100% цэвэр шүүс
Энгийн нийлмэл нүүрс ус хүний биед үл нийлэгжих чөлөөт амин хүчлүүд агуулсан бодисын солилцоог сайжруулах, витаминжүүлэх, ядаргаа тайлах үйлчилгээтэй жимсийг шууд шахаж савалсан бүтээгдэхүүн юм.
Бидны эрхэм зорилго:
Байгалийн цэвэр жимс, Эрүүл хүнс, Арвин ургац, Ногоон дэлхийг эрхэмлэн дотоод болон гадаад зах зээлд өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж хэрэглэгчдийн сэтгэл ханамж 100 % байлгаж урт удаан хугацаанд оршин тогтнох явдал юм.
Газар тариалан ойжуулалтын үйл ажиллагаа
2016 онд нэмж 2 хүний ажлын байрыг нэмэгдүүлсэн цаашид улирлын чанартай 30-40 хүнийг ажлын байраар хангаж ажиллана.
Давуу тал: Өөрийн 3,6 га газартай, тоног төхөөрөмж сайтай дадлага туршлагатай ажилтантай,
Сул тал: Улирлын чанартай
Аюул: Байгалийн эрсдэл бусад хортон шавьж зэрэг хүчин зүйлс
Боломж: Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой. Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой
2008-2015 онуудад Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага, МҮХАҮТанхимийн Шилдэг аж ахуйн нэгж байгууллага, “ Экологийн цэвэр бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчээр удаа дараа шалгарч байсан
Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд нэн чухал ач холбогдолтой байгалийн цэвэр эко бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
2002 оноос Чуйская, Витаминная сортын чацарганы 10000 гаруй суулгацыг Их нууруудын хотгорт 3,6 га газарт био бордоо хэрэглэн (5 настай 1 бутнаас дунджаар 10-20 кг ургац хурааж) нутагшуулан тариалж жилд дунджаар 10-20 тонн ургац хураан авч мөн интор, алим, ислив, мойль, үхрийн нүд зэрэг жимс жимсгэнэ тариалж Ховд хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн.
2008 оноос Ховд, БаянӨлгий, Завхан, ГовьАлтай, Хэнтий, Өвөрхангай, Улаанбаатар, Баруун хараа, Баянхонгор аймгуудад 2-3 настай суулгац, Чацарганы цэвэр тос, шүүс, жимсийг тогтмол нийлүүлсээр байна.
Өөрийн ажилчдын нийгмийн асуудлын шийдвэрлэж ирсэн.
Чацарганы цэвэр тос, шүүсийг эрүүл ахуйн орчинд үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэн Монголдоо тэргүүлэгч аж ахуйн нэгж болох
Ховд аймаг Ховд (Жаргалант) сум 5-р баг, Буянт Ойн төгөл
249902: Жүүс "Чацарганы шүүс "
“ТАНСАГ” 100% цэвэр шүүс
Энгийн нийлмэл нүүрс ус хүний биед үл нийлэгжих чөлөөт амин хүчлүүд агуулсан бодисын солилцоог сайжруулах, витаминжүүлэх, ядаргаа тайлах үйлчилгээтэй жимсийг шууд шахаж савалсан бүтээгдэхүүн юм.