ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Нүүдэлчинмонгол

Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 3-байр 2-р орц В1 давхар

94212525 99196281

ulziibadrah@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

1998 оноос ноос боловсруулж эсгий эдлэл хийж эхэлсэн. Эсгий табочки, зураг, оймс, цүнх зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хийх, ноос боловсруулах, эсгий хавтан хийх, нягтруулах машин, ноос сэмлэх цахилгаан машин, ноос самнах гар сам зэрэг бага оврын  тоног төхөөрөмжүүдийг зохион бүтээж үйлвэрлэлдээ нэвтрүүлэн  5-6 хүнийг ажлын байрыг ханган ажилладаг. Монголын үндэсний урлаг болсон эсгий урлагийг хөгжүүлэхэд ур ухаан, авъяас чадвар, хүч бололцоогоо дайчлан ажиллаж Монголд анх удаа эсгий уран зургийн чиглэлийг хөгжүүлэн монгол хонины нарийн нарийвтар ноос, сарлагийн хөөвөр, ямааны ноолуур, тэмээний 4-16 ноос оролцуулан хослуулан байгалийн өвөрмөц тогтоц, зан заншил, ахуй соёл, түүхэн сэдвээр уран зураг хийснээр хэрэглэгчдийн ташаалд нийцсэн бүтээл, бүтээгдэхүүн болсоор байгаа. Түүнчлэн 30-64 өнгийн ноосоор бүтээл хийдэг. Аялал жуулчлалд зориулсан ханын чимэг бэлэг дурсгалын зүйлс, эсгий өргөн хэрэглээний эдлэл үйлдвэрлэн Улаанбаатар хотын Номин холдинг ХХК-ийн Улсын Их Дэлгүүр, Цагаан алт, Souviner house shop, Чингис хаан олон улсын нисэх буудлын Татваргүй бараа, Бэлэг дурсгалын дэлгүүр, Богдхаан музей, Жуулчдын баазууд, болон хувиараа борлуулагчдад бэлтгэн нийлүүлж байнгын хэрэглэгчидтэй болсон.

Бидний бүтээлүүд хэрэглэгчдийн таашаалд нийцэн өндөр үнэлгээ авч, үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүн, шинэ санаачилгаар шалгарч ирсэн. 

    Нүүдэлчин Монгол хоршоо нь нийт 20 гаруй эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулан үүнтэй холбоотойгоор жижиг оврын ноос боловсруулах 5 төрлийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн, цахилгаан нийт 15 тоног төхөөрөмжийг санаачилан хийж бүтээсэн.

Үүнд:

  • Ноос нягтруулах, эсгийрүүлх машин: 150x70x100 см
  • Ноос самнах цахилгаан сам: 100x150x120
  • Эсгийний хавтангийн машин: 210x80x140
  • Ноос угаах цэвэрлэх тоног төхөөрөмж
  • Ноос ээрэх цахилгаан ба хөл машин
Эрхэм зорилго

Энэхүү туршлагадаа үндэслэж нэг төрлийн бүтээгдэхүүний дагнасан үйлдвэрлэл явуулж их хэмжээгээр зах зээлд нийлүүлэх зорилгоор хонины ноосоор эсгий гудас үйлдвэрлэх технологийг  боловсруулсан. Жилд 3000-4800  гудас үйлдвэрлэж зах зээлд нийлүүлнэ.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Салбарын чиглэл

Монгол орон нь мал аж ахуйн орон бөгөөд малын гаралтай түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээж байгаль орчин, хүний биед хоргүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг тэргүүлэх бодлогоо болгож байгаа билээ. Төслөөр Нүүдэлчин монгол хоршоо нь хонины ноосоор хүний биеийн эрүүл мэндэд тустай гудас хийж зах зээлд нийлүүлэн импортыг орлох үйлдвэрлэл явуулна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Untitled-1 copy (1).JPG

2016 он

 

Компанийн свот шинжилгээ

Зорилтот зах зээл:

Зорилтот зах зээл

Дундаж орлоготой нийт хүн ам, мөн эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн дотуур байр

Хэрэглэгчдийн тоо

Монгол улсын өрх бүр, байгууллага (эмнэлэг,  цэцэрлэгүүд, жуулчны баазууд, сувилал, амралтын газрууд, зочид буудлууд г.м)

Өрсөлдөгчдийн тоо

Импортын  гудас:

Хятад улсаас орж ирж байгаа  гудас  нь хиймэл эсгийгээр үйлдвэрлэсэн  гудасыг Монголын зах зээлд нийлүүлдэг тул цэвэр хонины ноосоор хийсэн  гудас нь өрсөлдөх чадвар харьцангуй өндөртэй байна.

 

Дотоодын  гудас:

Манайд үйлдвэрж байгаа гудаснууд Эрдэнэт ХК, Нэхээсгүй эдлэл ХХК–ын гудаснаас 30-50% хямд тул  өрсөлдөх чадвар сайтай.

 

Гаргасан амжилт
  • 2003 онд “Visit Mongolia” үзэсгэлэн худалдаанд II байр, Татваргүй барааны дэлгүүрт бүтээгдэхүүн тавих эрх
  • 2006, 2007, 2008, 2009 онуудад гар урлалын брэнд бүтээгдэхүүн
  • 2007 онд “Дархан түншлэл” үзэсгэлэн худалдаанаас “Чингисийн их цэрэг бүтээлээр” Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн
  • МҮХАҮТанхимаас зохион байгуулсан Монголын Үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүн, “Үлэмжийн чанар” батламж

2007, 2009 оны Дархан-Уул аймгийн Шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр тус тус шалгарсан байна.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Хонины ноос тухайн амьтны биеийг хамгаалахын тулд ургадаг учир байгалийн цэвэр бүтээгдэхүүн болж чаддагаараа онцлогтой. Байгаль орчин, эрүүл мэндэд хор хөнөөлгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

====

Компанийн нийгмийн хариуцлага

2016 оны 3 сард үйлдвэрийн орлогын жаахан хувиас өнчин хүүхдийн асрамжын газрын  хүүхдүүдийг байрлуулсан 

13181094_894716363972737_663601630_n.jpg

мөн

15-р багт амьдардаг Төвшинжаргал 5 хүүхэдтэй өрх толгойлсон хүнд сэтгэлийн дэм өгсөн 13219884_894151934029180_682547308_n.jpg

Ирээдүйн зорилт

Hоос, ноолууран инпортын бүтээгдэхүүнийг орлож дотоодын хэрэглэгчдийн хангах зорилтой.

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 14-р баг 3-байр 2-р орц В1 давхар
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Жаргалсайхан 94212525 ulziibadrah@gmail.com
Бусад эсгий эдлэл / гутлын улавч гэх мэт/ Бусад эсгий эдлэл / гутлын улавч гэх мэт/ Бусад эсгий эдлэл / гутлын улавч гэх мэт/
279215: Бусад эсгий эдлэл / гутлын улавч гэх мэт/ "Эко гудас"

Монгол хонины 100% ноосыг үйлдвэрийн аргаар ариутган 
угааж хийсэн илчлэг, зөөлөн, дулаан, тав тухтай, чийг 
татдаггүй, даaвуун гадартай эсгий гудсыг танд санал 
болгож байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ