ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Эгшиглэн Магнай ХХК

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 11-р хороо Нуурын 7-88

99276914

b_undraa86@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал
  • 1989 он Морин хуур урлаачдын Улсын Анхдугаар уралдааны “Тэргүүн байр”-ын шагнал
  • 1991 он Морин хуур хөгжмөөр Монгол улсын шилдэг бүтээгдэхүүн “Өргөмжлөл”
  • 2002 он Морин хуур урлаачдын Улсын 2-р наадмын “Дэд байр”-ын шагнал
  • 2003 он Оюуны өмчийн газар, Аж үйлдвэрийн өмчийг дэмжих “Бүтээл-хөгжил” нийгэмлэгээс зохион байгуулсан “Технологийн дэвшил, Нийгмийн хөгжил-2003” Үндэсний хөгжмийн цуврал наадмаас “Үндэсний урлалыг дэвшилтэт технологи болгон нэвтрүүлэгч” номинацад шалгарч Өргөмжлөл
  • 2005 он “Дэлхийн аялгуу” ОУ-ын ардын урлагийн Анхдугаар их наадмын Өргөмжлөл,
  • “Эгшиглэ, хуур минь” морин хуур сонирхогчдын Анхдугаар уралдааны “Тэргүүн байр”
  • 2005 он УБ хотын 366 жилийн ойгоор “Тэргүүний аж ажуйн нэгж”-ийн Гэрчилгээ
  • 2006 он Дүүрэг хороог хөгжүүлэхэд идэвхи санаачлагатай оролцож байгааг үнэлж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Өргөмжлөл
  • 2006 он “Бүтээлч хамт олон” Өргөмжлөл
  • 2007 он ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтөний аман болон биет бус соёлын шилдэг өвийн дээжист өргөмжлөн тунхагласан Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах нь” төслийн хүрээнд зохион байгуулсан Морин хуурын их наадамд амжилттай оролцон Морин хуур урлаачдын уралдааны мэргэжлийн ангилалд “Тэргүүн байр”-ын шагналыг П.Байгалжав, “3-р байр”-ын шагналыг А.Өлзийбат, “Тусгай байр”-н шагналыг Ц.Гантогтох, сонирхогчдын ангилалд “Тэргүүн байр”-ын шагналыг Б.Энхтүвшин нарын бүтээл шалгарч  Өргөмжлөл, мөнгөн шагналаар
  • 2010 он Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулсан Морин хуурын ОУ-ын II их наадмын “Морин хуур урлаач”-дын уралдаанаас шавь А.Бат-Амьдрал “Тэргүүн байр”, Ринчинбямба “2-р байр”, Д.Даваажав “3-р байр”-ын шагналуудыг тус тус авч цол, Өргөмжлөлөөр шагнагдсан бол А.Өлзийбат “4-р байр”, П.Байгалжав “8-р байр”, Б.Энхтүвшин “9-р байр”-ыг эзэлж хамт олноороо гайхамшигтай амжилт үзүүлсэн.
  • 2010 он ХХААХҮЯ, МҮЭ-ийн Холбоо, Ойн газар, “Мишээл” группийн хамтран зохион байгуулсан “Ой, мод үндэсний үйлдвэрлэл-2010” үзэсгэлэнгээс “Эвэр бүрээ” хөгжмөөр “Алтан гартан” цол Өргөмжлөлөөр
  • 2011 он “ОУ-ын чанарын стандарт”-д нийцүүлсэн үйлдвэр, үйлчилгээ явуулж нийгэмд стандартыг хэвшүүлэн, таниулан сурталчилж байгааг үнэлэн “СТАНДАРТ-2011 ПЛАТИНУМ” цол Өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.
  • 2015 он Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулсан Морин хуурын ОУ-ын IV их наадмын “Морин хуур урлаач”-дын уралдаанаас шавь А.Өлзийбат “2-р байр” А.Бат-Амьдрал “4-р байр”,”-ын шагналуудыг тус тус авч цол, Өргөмжлөлөөр шагнагдсан бол П.Байгалжав “5-р байр”, Б.Түвшинбат “7-р байр”. Д.Энхтайван “8-р байр Батбаяр “9-р байр”, З.Майжаргал “10-р байр“,-ыг эзэлж хамт олноороо  амжилттай оролцсон.2015 оны 09 сарын 09-ний өдөр Татварын ерөнхий газар 2014 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаруулан “Хөх дэвтэр” цом, батламжаар,
  • 2015  оны 11-р сард Монгол улсын Засгийн газар, Мишээл экспо группын хамтран зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцож Монгол үндэсний хөгжмийн зэмсэг үйлдвэрлэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн  “Монгол брэнд-Асем 2016” үзэсгэлэнд оролцогчдоос онцлон шилдгийн  шилдэг “ГРАН ПРИ” цом, өргөмжлөлөөр,
  • БСШУЯ-с Монголын их хаан Хубилай сэцэний мэндэлсний 800 жилийн ойг  тэмдэглэх эрхэм үйлсэд  оруулсан хувь нэмрийг үнэлж Талархалаар,
  • Чингэлтэй дүүргийн Иргэний оролцооны хэлтэс, Соёлын төвтэй хамтран    зохион байгуулсан “Ахмадын урлагийн бэсрэг наадам”-д  үндэсний гоцлол хөгжмийн төрөлд оролцон “Тэргүүн” байранд шалгарч  Өргөмжлөлөөр,
  • Улаан-Үд хотноо  “Монголд үйлдвэрлэв” цуврал төслийн хүрээнд зохион   байгуулагдсан  үзэсгэлэн яармаг худалдаанд оролцож “Диплом”-оор  тус тус   шагнагдсан зэрэг амжилтуудыг үзүүлэн ажилаллаа.

 

Эрхэм зорилго

Монголчуудын бүтээж ирсэн үндэсний хөгжим урлалаа хөгжүүлэх, хөгжмийн технологийг боловсронгуй болгох, түгээн дэлгэрүүлэх, урлаач нарын урлах эрдмийг өндөр түвшинд хүргэж, хойч залуу үедээ зааж сурган, уламжлан өвлүүлэх, хэрэглэгчдэд чанарын баталгаатай хөгжмийн зэмсэг нийлүүлэх, улмаар өөрсдийн урлаж байгаа ардын хөргжмийн зэмсэг ялангуяа морин хуур хөгжмөө дэлхий дахинаа сурталчлан таниулахад оршино.

Хэрэглэгчиддээ үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн үйлчилгээний цогц шийдэлийг  санал болгон салбартаа манлайлагч нь байж үндэсний хөгжмийн зэмсгийг дэлхийн жишигт хүргэхэд хөдөлгөх хүч нь БИД байх болно.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үйлдвэрлэл: ЭГШИГЛЭН  хөгжмийн үйлдвэр нь морин хуур, их хуур, дунд хуур, товшуур, цуур, бишгүүр, эвэр бүрээ, их бүрээ, ятга, ёочин, шанз лимбэ зэрэг хөгжмийн зэмсгийг урлахаас гадна захиалагч хэрэглээгчийн хүсэлтийн дагуу монгол үндэсний болон бусад хөгжмийг урлахаас гадна хөгжмийн дагалдах хэргэслүүд болон зориулалтын савхин болон хиймэл арьсан чехол, хатуулгатай хайрцаг үйлдвэрлэж хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байна.

 

Худалдаа: Хөгжмийн зэмсгийн дэлгүүртээ үндэсний болон сонгодог хөгжмийн зэмсгүүд, тэдгээрийн дагалдах сэлбэг хэрэгслийг худалдан борлуулснаар хэрэглэгч харилцагчдынхаа хүрээг нэмэгдүүлэн үйлчлүүлэгчдийнхээ талархалыг байнга хүлээж байна. Түүнчлэн манай компанийн урласан морин хуур дэлхийн алдартай газруудад монгол орны нүүр царайг илэрхийлэн нийтийн хүртээл болж байна.

Сургалт: Морин хуурыг залуу хойч үедээ өвлүүлэн эзэмшүүлэх, хуурдах эрдэмд сургах ажлыг үндэсний бахархалын зэрэгтэй дээдлэн дэлгэрүүлэх зорилгоор “Эгшиг-Оюу” морин хуурын шавь сургалтыг анхан, дунд, гүнзгий шатны сургалт явуулна. Сургалтыг улсын алдар цолтой бакалвараас дээш зэрэгтэй мэргэжлийн багш нар зааж байна.

Засвар үйлчилгээ:

Бид хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу үндэсний болон сонгодог бүх хөгжмийн зэмсгийг сэргээн засварлаж байна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Одоогоор компани гадаад тохижилтонд нийтийн эзэмшилийн талбайд жаахан ажил хийгдсэн.

Компанийн свот шинжилгээ

ДАВУУ ТАЛ БОЛОН СУЛ ТАЛ

STRENGTH- ДАВУУ ТАЛ

Амжилт олох эерэг шинж чанарууд

THREATS- СУЛ ТАЛ

Компаний хяналт доор, хөгжүүлэхээр төлөвлөж сөрөг шинж чанарууд

Анхны хөгжмийн үйлдвэр

Стратегийн чиглэл тодорхойгүй

Өөрийн гэсэн хийц загвартай давуу тал

Судалгаа шинжилгээний ажил сул

Их хэмжээгээр үйлдвэрлэх хүчин чадалтай

Нийт ажлагсадын цаг ашиглалт муу

Хэрэглэгчийн сэтгэл ханамж  өндөр

Үйл ажиллагаа хөрвөх чадвар, шинэ бизнесийн нэвчих боломж их тул шинэ бүтээгдэхүүнүүдийг бий болгох

Ажиллах хүчний нөөц залуу үе бөгөөд шинээр боловсон хүчний сэлгэлт байнга хийгддэг.

Хангалтгүй түгээлтийн суваг

Эдийн засаг дах сөрөг нөлөөлөлийг даван туулах чадвартай

 

Байршил сайтай

 

Өөрийн үйлдвэрийн байртай

 

 

БОЛОМЖ БОЛОН АЮУЛ ЗАНАЛ

OPPORTUNITY- БОЛОМЖ

Салбар дахъ гадаад орчны боломжууд буюу авч ашиглаж болохуйц эерэг нөлөөлөл

WEAKNESS- АЮУЛ ЗАНАЛ

Салбар дахь гадаад орчны аюулууд, зайлсхийхээр оролдож буй сөрөг нөлөөлөл

Шинэ зах зээлд орох / Гадаад  харилцаагаа өргөжүүлэх/

Энэ салбарт өрсөлдөгчид гарч ирж байгаа хэдийн байр сууриа бэхжүүлсэн

Брэнд бүтээгдэхүүний бий болгох, ингэснээр эрэлт нэмэгдэнэ.

Орлох бүтээгдэхүүний зах зээлийн өсөлт

Өрсөлдөөний дундах нэр хүнд

Өрсөлдөөний шахалт ихсэх

Зах зээлийн өсөлт хурдан

Вальютын ханшны өөрчлөлт

Стратегийн сайн бүлэглэлд шилжих

Байгаль орчны талаарх бодлого буруугаас  мод материалын нөөц багасаж байгаа

 

Улс төрч эрх бүхий албан тушаалтны лобби дарамт/Тендер/

 

Бусад

Гаргасан амжилт
  • 1989 он Морин хуур урлаачдын Улсын Анхдугаар уралдааны “Тэргүүн байр”-ын шагнал
  • 1991 он Морин хуур хөгжмөөр Монгол улсын шилдэг бүтээгдэхүүн “Өргөмжлөл”
  • 2002 он Морин хуур урлаачдын Улсын 2-р наадмын “Дэд байр”-ын шагнал
  • 2003 он Оюуны өмчийн газар, Аж үйлдвэрийн өмчийг дэмжих “Бүтээл-хөгжил” нийгэмлэгээс зохион байгуулсан “Технологийн дэвшил, Нийгмийн хөгжил-2003” Үндэсний хөгжмийн цуврал наадмаас “Үндэсний урлалыг дэвшилтэт технологи болгон нэвтрүүлэгч” номинацад шалгарч Өргөмжлөл
  • 2005 он “Дэлхийн аялгуу” ОУ-ын ардын урлагийн Анхдугаар их наадмын Өргөмжлөл,
  • “Эгшиглэ, хуур минь” морин хуур сонирхогчдын Анхдугаар уралдааны “Тэргүүн байр”
  • 2005 он УБ хотын 366 жилийн ойгоор “Тэргүүний аж ажуйн нэгж”-ийн Гэрчилгээ
  • 2006 он Дүүрэг хороог хөгжүүлэхэд идэвхи санаачлагатай оролцож байгааг үнэлж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Өргөмжлөл
  • 2006 он “Бүтээлч хамт олон” Өргөмжлөл
  • 2007 он ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтөний аман болон биет бус соёлын шилдэг өвийн дээжист өргөмжлөн тунхагласан Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах нь” төслийн хүрээнд зохион байгуулсан Морин хуурын их наадамд амжилттай оролцон Морин хуур урлаачдын уралдааны мэргэжлийн ангилалд “Тэргүүн байр”-ын шагналыг П.Байгалжав, “3-р байр”-ын шагналыг А.Өлзийбат, “Тусгай байр”-н шагналыг Ц.Гантогтох, сонирхогчдын ангилалд “Тэргүүн байр”-ын шагналыг Б.Энхтүвшин нарын бүтээл шалгарч  Өргөмжлөл, мөнгөн шагналаар
  • 2010 он Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулсан Морин хуурын ОУ-ын II их наадмын “Морин хуур урлаач”-дын уралдаанаас шавь А.Бат-Амьдрал “Тэргүүн байр”, Ринчинбямба “2-р байр”, Д.Даваажав “3-р байр”-ын шагналуудыг тус тус авч цол, Өргөмжлөлөөр шагнагдсан бол А.Өлзийбат “4-р байр”, П.Байгалжав “8-р байр”, Б.Энхтүвшин “9-р байр”-ыг эзэлж хамт олноороо гайхамшигтай амжилт үзүүлсэн.
  • 2010 он ХХААХҮЯ, МҮЭ-ийн Холбоо, Ойн газар, “Мишээл” группийн хамтран зохион байгуулсан “Ой, мод үндэсний үйлдвэрлэл-2010” үзэсгэлэнгээс “Эвэр бүрээ” хөгжмөөр “Алтан гартан” цол Өргөмжлөлөөр
  • 2011 он “ОУ-ын чанарын стандарт”-д нийцүүлсэн үйлдвэр, үйлчилгээ явуулж нийгэмд стандартыг хэвшүүлэн, таниулан сурталчилж байгааг үнэлэн “СТАНДАРТ-2011 ПЛАТИНУМ” цол Өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.
  • 2015 он Дэлхийн морин хуурын холбооноос зохион байгуулсан Морин хуурын ОУ-ын IV их наадмын “Морин хуур урлаач”-дын уралдаанаас шавь А.Өлзийбат “2-р байр” А.Бат-Амьдрал “4-р байр”,”-ын шагналуудыг тус тус авч цол, Өргөмжлөлөөр шагнагдсан бол П.Байгалжав “5-р байр”, Б.Түвшинбат “7-р байр”. Д.Энхтайван “8-р байр Батбаяр “9-р байр”, З.Майжаргал “10-р байр“,-ыг эзэлж хамт олноороо  амжилттай оролцсон.2015 оны 09 сарын 09-ний өдөр Татварын ерөнхий газар 2014 оны “Шилдэг татвар төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаруулан “Хөх дэвтэр” цом, батламжаар,
  • 2015  оны 11-р сард Монгол улсын Засгийн газар, Мишээл экспо группын хамтран зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцож Монгол үндэсний хөгжмийн зэмсэг үйлдвэрлэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлэн  “Монгол брэнд-Асем 2016” үзэсгэлэнд оролцогчдоос онцлон шилдгийн  шилдэг “ГРАН ПРИ” цом, өргөмжлөлөөр,
  • БСШУЯ-с Монголын их хаан Хубилай сэцэний мэндэлсний 800 жилийн ойг  тэмдэглэх эрхэм үйлсэд  оруулсан хувь нэмрийг үнэлж Талархалаар,
  • Чингэлтэй дүүргийн Иргэний оролцооны хэлтэс, Соёлын төвтэй хамтран    зохион байгуулсан “Ахмадын урлагийн бэсрэг наадам”-д  үндэсний гоцлол хөгжмийн төрөлд оролцон “Тэргүүн” байранд шалгарч  Өргөмжлөлөөр,
  • Улаан-Үд хотноо  “Монголд үйлдвэрлэв” цуврал төслийн хүрээнд зохион   байгуулагдсан  үзэсгэлэн яармаг худалдаанд оролцож “Диплом”-оор  тус тус   шагнагдсан зэрэг амжилтуудыг үзүүлэн ажилаллаа.

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд ээлтэй цэвэр экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

Компанийн нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлага:

  1. Нийгмийн сайн сайхан, хөрөнгө оруулалтын чиглэлээр өөрийн хөрөнгөөр Монгол улсын Морин хуурын чуулгад хөгжимчдийн сууж тоглох подставка
  2. Чингэлтэй дүүргийн тэргүүний 57-р дунд сургуулийн нэг ангийг иж бүрэн тохижуулж өгсөн.
  3.  Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын дунд сургуульд П.Байгалжавын нэрэмжит “Эгшиглэн” хөгжмийн кабинет нээж, үндэсний хөгжмүүдийг нийлүүлсэн бол өнгөрсөн 2014 оны сүүлч 2015 оны эхээр дахин шинэчилж, хүлээлгэн өгсөн.

 

Ирээдүйн зорилт

ХЭТИЙН ТӨЛӨВ

Цаашид хэрэглэгчдэд зөвхөн үндэсний хөгжим төдийгүй сонгодог болон цахилгаан хөгжмийн зэмсэгээр хангах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа тул дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас олон улсын стандартад дүйцэхүйц хөгжмийг үйлдвэрлэх, гадаад худалдаагаа өргөтгөх мөн дотооддоо үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 11-р хороо Нуурын 7-88
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Ундрах 99276914 egshigmusic@yahoo.com
Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "морин хуур"

“ЭГШИГЛЭН МАГНАЙ” ХХК нь 1991 онд хөгжим урлаач П.Байгалжавын санаачлагаар байгуулагдсан. Манай компани  нь анх байгуулагдснаасаа хойш өдгөөг хүртэл өсөн дэвжсээр одоо 50-иад урлаачдаас бүрдсэн хамт олон болж, хөгжим урлалын уламжлалт аргыг орчин үеийн дэвшилтэт техник, технологитой хослуулан чавхдаст, нумт, цохивор, үлээвэр зэрэг 4-н төрлийн 30- аад нэрийн хөгжмийн зэмсгийг үйлдвэрлэж байна. 

Манай компани нь Монгол үндэсний хөгжмийн зэмсгүүдийг уламжлалт болон шинэчилсэн загвараар стандартын дагуу мэргэжлийн түвшинд урладаг. Мөн хөгжмийн зэмсэг болон дагалдах хэрэгслийн худалдаа борлуулалт, засвар  үйлчилгээг үзүүлэхээс гадна дэргэдээ морин хуурын шавь сургалт тогтмол явуулж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ