ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Зерен ХХК

Баян-Өлгий аймаг Өлгий сум 8-р баг, Ах хус тау ах хус тау

95427119

t_estai@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2010 оноос эхлэн  гэрээр хүмүүсийн захиалгын дагуу өдөр тутмын өргөн хэрэглээний төрөл бүрийн модон аяга, таваг сав суулга хийж борлуулдаг байсан. 2015 оноос үйл ажиллагаагаа өргөтгөж шинээр ажлын байр бий болгож, “Зерен”Хязгаарлагдмал хариуцлагтай компанийг үүсгэн байгуулав. Цаашид цехээ өргөжүүлж “Атамура-Өлгий” модон эдлэлийн үйлдвэрийн хэмжээнд хүргэж, уламжлалт модон эдлэл үйлвэрлэх арга ухаан, хийц загварыг өнөө үеийн дэвшилтэт технологи үйлдвэрлэлтэй уялдуулан хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Баян-Өлгий аймаг нь Монгол Улс дахь Үндэсний цөөнх олноор амьдардаг аймаг юм. Тиймээс өөрийн гэсэн өвөрмөц ёс заншилтай. Казах түмний гар урлалын бүтээгдэхүүн манай улсын иргэдийн болон гадаадаас ирсэн жуулчид, зочидын сонирхлыг татдаг. Аймгийн хэмжээнд үндэсний модон эдлэл, сав суулга үйлдвэрлэдэг цөөн тооны цех байдаг. Манай бүтээгдэхүүн чанар, үнийн хувьд боломжийн, хэрэглэгчдийн төлж чадах үнэ байдаг. Бид өөрсдөдөө ашигтай байхаар, гэхдээ хэрэглэгчдийн төлж чадах үнийг тогтооход илүү анхаардаг.

Манай компаний цех нь төрөл бүрийн том жижиг модон аяга, таваг, түмпэн, халбага болон модон хөхүүр зэрэг ховордсон үндэсний модон эдлэл, сав суулга үйлдвэрлэдэгээрээ ялгаатай ба эдгээр нь  хүний эрүүл мэндэд хоргүй,  байгалийн цэвэр бүтээгдэхүүн, эрэлт ихтэй, хийц загвар сайтай гэх утгаар хүмүүсийн сэтгэл ханамжинд нөлөөлж чадсан юм.

Эрхэм зорилго
Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх
Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага
Ирээдүйн зорилт
Байгууллагын хаяг
Баян-Өлгий аймаг Өлгий сум 8-р баг, Ах хус тау ах хус тау
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Бахытжан 95427119 t_estai@yahoo.com
Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "аяга"
Мэдээлэл байхгүй байна
Модон торх, хувин Модон торх, хувин Модон торх, хувин
317002: Модон торх, хувин "саба"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ