ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Досмухан

Баян-Өлгий аймаг Өлгий сум 1-р баг, Хуст арал 2-10 тоот

99424642

dosjan_ois@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

ДОСМУХАН ХХК нь фермерийн аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр эрхлэх,  гадаад болон дотоод худалдаа хийх үндсэн чиглэлтэйгээр 2013 оны 5-р сард байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар компаний өөрийн хөрөнгө болон Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлэнд хамрагдаж Улаанбаатар хотоос саалийн үхэр авч ирж сүүний чиглэлийн үхрийн фермийн үйл ажиллагаа эхлүүлсэн. Манай компани нь Баян-Өлгий аймагт анх удаа зориулалтын битүүмжилсэн саванд үхрийн шингэн сүүг савлаж худалдаанд гаргаж иргэдийг өдөр тутам шинэ, цэвэр сүүгээр хангаад эхлээд байна. Тус компани нь байгуулагдсанаас хойш 50 үхрийн багтаамжтай  битүү үхрийн ферм барьж байгуулан, БНХАУ-аас шингэн сүүг савлах тоног төхөөрөмж оруулж ирээд үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ ажлыг улам өргөжүүлэх, цаашид аймгийн сүүний хэрэгцээг химийн ямар нэгэн хольцгүй орон нутгийн цэвэр сүүгээр хангах зорилго тавин ажиллаж, аймгийн Хөдөлмөрийн хэлтэст  бүртгүүлэн ажил хайж байсан ажилгүй 6 хүнийг авч  ажиллуулан цалинжуулж ажлын байраар хангаад байна.

Цаашид фермерийн аж ахуйг улам өргөжүүлэн  100 хүртлэх үхэртэй, аймгийн  сүүний хэрэгцээг ханагах чадвартай болох, сүү боловсруулах, савлах сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх  зорилтуудыг урдаа тавин ажиллаж байна.

“ДОСМУХАН” ХХК нь өнөөгийн байдлаар нийт 2 төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт нийлүүлж байгаа бөгөөд нэрийн бүтэгдэхүүнүүдээ “РАХАТ” гэдэг нэртэйгээр зах зээлд борлуулж байна.
Үүнд: -

  • “Рахат”  сиыр сүтi
  • “Рахат” айраны

“Сүү” хүний эрүүл мэндэд ихээхэн ач тустай гэдэгийг хүн бүр мэдэддэг бөгөөд  олон улсын хэмжээнд сүүг дараахь бадлаар тодорхолсон байдаг юм: "Сүү" гэж малын дэлэнгийн булчирхайн шүүрлийн үр дүнд бий болсон, найрлагадаа уураг, тос, нүүрс ус, эрдэс, аминдэмийг тодорхой хэмжээ, харьцаагаар агуулсан, ямар нэгэн бодис, нэгдэл нэмээгүй, эсхүл сүүний бүрэлдэхүүн хэсгээс ялгаж аваагүй бүтээгдэхүүнийг;  сүү гэж ойлгож болох бөгөөд Манай компани нь хэрэглэгчдийн санлыг харгалзан бүтээгдэхүүнээ химийн ямар нэгэн хольцгүй түүхий сүү үйлдвэрлэх технолок-ийн  дагуу   үйлдвэрлэж байгаа  ба  "түүхий сүү" гэж малаас саасан анхан шатны  боловсруулалт   хийгээгүй сүүг  ойлгоно. Ийм учираас “Рахат” сүүг бүх насны хүмүүс хэрэглэх бүрэн боломжтой

Улмаар бүтээгдэхүүнээ захиалгаар хаягаар хүргэх үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.

Эрхэм зорилго

Аймгийн сүүний хэрэгцээг химийн ямар нэгэн хольцгүй орон нутгийн цэвэр сүүгээр хангах 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Сүү, цагаан идээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Гадаад, дотоод худалдаа

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Саальчин, малчин, жолооч болон менежер гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна

Компанийн свот шинжилгээ

Давуу тал

Үнээний тоо толгой нэмэгдэж байна

Сүүний хэрэгцээ их

ажиллах хүчинтэй

сүү савлах төхөөрөмжтэй

Сул тал

Өвлийн улиралд сүүний хангамж багасдаг

Өвс, тэжээл үнэтэй

Боломж

Үнээний тоо толгойг нэмэгдүүлэх

Бүтээгдэхүүний төрлийг нэмэх

Хөдөөнөөс сүү нийлүүлэгчтэй болох замаар сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх

Аюул

Малын өвчин

Өвс, тэжээлийн үнэ нэмэгдэх

ган гачиг

Гаргасан амжилт

Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч - 2015

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд ээлтэй

Ямар нэгэн химийн хольцгүй үнээний цэвэр сүү

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

байхгүй

Компанийн нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлагын үүднээс ямар нэгэн хольцгүй цэвэр сүүн бүтээгдэхүүнээр ард иргэдийг хангах

Ирээдүйн зорилт

Цаашид фермерийн аж ахуйг улам өргөжүүлэн  100 хүртлэх үхэртэй, аймгийн  сүүний хэрэгцээг ханагах чадвартай болох, сүү боловсруулах, савлах сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх  зорилтуудыг урдаа тавин ажиллаж байна.

Байгууллагын хаяг
Баян-Өлгий аймаг Өлгий сум 1-р баг, Хуст арал 2-10 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Досжан 99424642 dosjan_ois@yahoo.com
Боловсруулсан шингэн сүү
221100: Боловсруулсан шингэн сүү "савласан сүү"

“Сүү” хүний эрүүл мэндэд ихээхэн ач тустай гэдэгийг хүн бүр мэдэддэг бөгөөд  олон улсын хэмжээнд сүүг дараахь бадлаар тодорхолсон байдаг юм: "Сүү" гэж малын дэлэнгийн булчирхайн шүүрлийн үр дүнд бий болсон, найрлагадаа уураг, тос, нүүрс ус, эрдэс, аминдэмийг тодорхой хэмжээ, харьцаагаар агуулсан, ямар нэгэн бодис, нэгдэл нэмээгүй, эсхүл сүүний бүрэлдэхүүн хэсгээс ялгаж аваагүй бүтээгдэхүүнийг;  сүү гэж ойлгож болох бөгөөд Манай компани нь хэрэглэгчдийн санлыг харгалзан бүтээгдэхүүнээ химийн ямар нэгэн хольцгүй түүхий сүү үйлдвэрлэх технолок-ийн  дагуу   үйлдвэрлэж байгаа  ба  "түүхий сүү" гэж малаас саасан анхан шатны  боловсруулалт   хийгээгүй сүүг  ойлгоно. Ийм учираас “Рахат” сүүг бүх насны хүмүүс хэрэглэх бүрэн боломжтой

Улмаар бүтээгдэхүүнээ захиалгаар хаягаар хүргэх үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.

Хаяг: Өлгий сумын 8-р баг, 2-10 тоот

Хобоо барих утас: 99424642



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ