ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Алтыншах

Баян-Өлгий аймаг Өлгий сум 3-р баг, Бөхөн-Уул 9-8 тоот

99419927

juldiz_tt07@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Алтыншах” ХХК нь 2012 оны 10 дугаар сард  байгуулaгдсан бөгөөд өөрийн хөрөнгөөр Казакстан улсаас гоймонгийн иж бүрэн тоног төхөөрөмжийг оруулж ирж, дотоодын гурилаар гоймон үйлдвэрлэн үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус компаний захирал Т.Жулдыз нь Казахстан улсын Талдыхорган хотын гоймонгийн үйлдвэрт туршлага судлаж бизнесийн гараагаа эхэлж байсан. Одоогийн байдлаар жилд 80 тонн гурилаар гоймон, 93 тонн гурилаар талх, нарийн боов үйлдвэрлэж байна.

  • Манай компани Батон талх, Загасан талх,торт,наполеон торт,кекс,гамбургер,кабречки,гөөхий,булочка,савхан гоймон,хэрчсэн гурил,гэрийн боорцог,жигнэмэг зэрэг 20 гаруй  төрлийн  бүтээгдэхүүнийг чанартай түүхий эдээр,химийн нэмэлт бодисгүй үйлдвэрлэн, ард иргэдийн хэрэгцээг ханган ажиллаж байна.
  • 2014 онд ЖДҮХСангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйлдвэрээ эрүүл ахуйн стандарт, шаардлагад нийцүүлэн өргөжүүлж, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Ийнхүү нэг чиглэлийн урсгалтайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
  • Манай компани анх 2 ажилчинтайгаар ажлын гараагаа эхэлж байсан бол одоо 8 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

 

Эрхэм зорилго

- Чанартай

- Амттай

- Тэжээллэг бүтээгдэхүүнээр аймгийн иргэдийг хангах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Талх, нарийн боовны үйлдвэрлэл, худалдаа

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогийн байдлаар нийт 4 ажилчинтай 

Компанийн свот шинжилгээ

Давуу тал:

Туршлагатай

Үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй

 

Сул тал:

Бүтээгдэхүүний төрөл бага

Үйлдвэрийн байр жижиг

Өөрийн нэрийн барааны дэлгүүргүй

Үйлдвэрийн байр аймгийн төвөөс хол

Боломж:

Мэргэжил дээшлүүлэх

Зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх

Бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх

 

Аюул:

Өрсөлдөөн нэмэгдэх

Түүхий эдийн үнэ өсөх

Иргэдийн амьжиргааны түвшин буурах

 

Гаргасан амжилт

Хөдөлмөрийн хэлтэс - Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

-

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

-

Компанийн нийгмийн хариуцлага

-

Ирээдүйн зорилт

Бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх

Үйлдвэрийн барилгыг өргөтгөх, орчин үеийн чанар, стандартад нийцсэн үйлдвэртэй болох

Байгууллагын хаяг
Баян-Өлгий аймаг Өлгий сум 3-р баг, Бөхөн-Уул 9-8 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Жулдыз 99419927 juldiz_tt07@yahoo.com
Гоймон Гоймон Гоймон
237100: Гоймон "Гоймон"

Гоймон хадгалалтад тэсвэртэй, хэрэглэхэд тохиромжтой, тэжээллэг чанар, шингэц сайтай бүтээгдэхүүн юм. Манай үйлдвэр 2 төрлийн гоймон, хэрчсэн гурил үйлдвэрлэдэг. Амт чанар, боломжийн үнэтэй зэргээр иргэдийн хэрэгцээг хангаж байна.

Талх
234300: Талх "талх"

2 төрлийн талх үйлдвэрлэж байна

Нарийн боов Нарийн боов Нарийн боов Нарийн боов
234201: Нарийн боов "Төрөл бүрийн нарийн боов"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ