Бид байгальд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл эрхлэн мэдлэгээс баялаг бүтээж, дэлхийн чанарыг хэрэглэгчдэд хүргэх замаар тогтвортой хөгжлөөр өсөлтийг хангана.
Гидрометаллургийн аргаар катодын зэс үйлдвэрлэх
Монгол Улсын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг Тогтворжуулах гэрчилгээг олгодог бөгөөд энэ хүрээнд Хөрөнгө оруулалтын зөвлөлийн 16/08 дүгнэлтийг үндэслэн Үндэсний хөгжлийн газрын даргын А-96 дугаар тушаалаар 2017 оны 8-сарын 3-ны өдөр “Ачит ихт” ХХК-ийн “Катодын цэвэр зэс боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд 6 жилийн хугацаагаар Тогтворжуулах гэрчилгээ гардаж авлаа.
Манай компанийн хэрэгжүүлж буй төслийн дагуу үүсмэл ордоос катодын зэс гарган авч эдийн засгийн эргэлтэд оруулдаг бөгөөд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Гидрометаллургийн евро стандартын орчин үеийн үйлдвэр юм.
“Ачит-Ихт” компани нь 2014 оны 10 дугаар сард анх үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш улсын төсөвт нийт 68,1 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тодорхой шалгууруудыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд Тогтворжуулах гэрчилгээ олгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /Роялти/ зэрэг татваруудын хувь, хэмжээг 5-24 жилийн хугацаанд тогтвортой байлгах боломжтой юм.
Орон нутагт 200 ажлын байр шинээр бий болсон.
Бүтээн байгуулалтын явцад гааль, НӨАТ-т 3.8 тэрбум төгрөг төлсөн.
20 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээг орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, хүвь хүнээс худалдан авсан.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 30-аад жилд хуримтлагдсан балансын бус хүдрийн овоолгоос байгаль цаг уурын нөлөөллөөр гарч байгаа шимт уусмал хүрээлэн буй орчин болон тэнд ажиллаж амьдарч байгаа хүн ард, мал, амьтны эрүүл мэндэд хор хохирол учруулсаар ирсэн. Ачит Ихт компани энэ овоолгыг түшиглэн үйлдвэр байгуулснаар, овоолгоос гарч буй шимт уусмалыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хүрээлэн буй орчин, хүн, малд учруулж байсан эрсдлийг багасгаж, овоолгоос буух үерээс хамгаалах, мөн хур, борооны усыг хуримтлуулан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эргүүлэн ашиглахад нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар асуудлыг шийдэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ нь зөвхөн хүрээлэн буй орчин, хүн малдаа ашигтай төдийгүй, Эрдэнэт үйлдвэрт ч, улс орны эдийн засагт ч ач холбогдолтой юм.
1. Орхон аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн химийн кабинетийг иж бүрэн тохижуулж, хүлээлгэн өгсөн.
2. Орхон аймгийн Баян-өндөр сумын нутагт 2017 оны 06 сарын 28-нд тохиосон байгалийн онц аюултай гамшигт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон 5 айлд 5 монгол гэр хандивлалаа.
3. Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад гарсан түймрийн голомтод ажилласан гал сөнөөгчид болон Онцгой байдлын ерөнхий газрын материал баазыг нэмэгдүүлэхэд зориулан 10 сая төгрөг хандивлав.
4. Жил бүр мод тарих өдөрлөгийн хүрээнд Орхон аймгийн Сархиад уул болон Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 440 ширхэг мод тарив.
Нэр | Утас | Цахим хуудас |
Энхсайхан | 75951199 | contact@achit-ikht.mn |
414133: Катодын зэс, 99% "Катодын зэс"
ЛОНДОНГИЙН МЕТАЛЛЫН БИРЖИЙН “А” ЗЭРЭГЛЭЛИЙН ЦЭВЭР ЗЭС