ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Цуулбар өргөө

Булган аймаг Бугат сум 3-р баг, /Сөрт/ Сумын төв сумын төвд

95953411

tsuulbar-urguu@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай компани нь Булган аймгийн Бугат сумын  нутаг дэвсгэр дээр  байгуулагдан үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл тогтмол явуулж байна . Анх  хэсэг нөхдийн хамт гэрийн хана, унь хийх ХЭАА байгуулан үйл ажиллагаа явуулж  байгаад 2009 онд “ЦУУЛБАР-ӨРГӨӨ” ХХК-г байгуулсан . Булган аймагтаа төдийгүй Хангайн бүсийн бренд бүтээгдэхүүн болж чадсан цуулбар хана, унь, иж бүрэн гэрийн модыг уламжлалт технологиор цуулбарлан хийдгээрээ онцлог юм.

Эрхэм зорилго

Гэрийн модыг уламжлалт технологиор цуулбарлан хийх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
  • Гэрийн мод, модон эдлэлийн үйлдвэрлэл1993 оноос 1995 онд Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдлийн гэрийн модны үйлдвэрт нарийн мужаанаар орж, гэрийн хаалга, тооно, цуулбар, хана, унь, үхэр тэрэг хийж байсан.
  • 2000 оноос 2003 онд хэсэг нөхдийн хамт хувиараа хана, унь хийж Булган аймаг, Өмнөговь,  Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байсан.
  • 2005 онд ХЭАА болж Орхон аймгийн Дэлхийн Зөн ОУБ-тай хийсэн гэрээний дагуу 130 иж бүрэн гэрийн мод, 2006 онд Булган аймгийн Дэлхийн Зөн ОУБ-тай хийсэн гэрээний дагуу 30 иж бүрэн гэрийн мод үйлдвэрлэн нийлүүлж байв.
  • 2009 онд Булган аймгийн ЗДТГ-т “Нэн ядуу болон өрх толгойлсон эхчүүдэд“ иж бүрэн 20 гэр, 2010 онд Булган аймгийн ЗДТГ-т “Нэн ядуу болон өрх толгойлсон  эхчүүдэд“ иж бүрэн 58 гэр, 2011 онд Булган аймгийн ЗДТГ-т “Нэн ядуу болон өрх толгойлсон  эхчүүдэд“ иж бүрэн 96 гэр, ахмадын сувилалд 23, АОБГ-т 10 ширхэг гэр хийж нийлүүлсэн.

    “ЦУУЛБАР-ӨРГӨӨ” ХХК нь 2009 онд байгуулагдсан. Булган аймагтаа бренд бүтээгдэхүүн болж чадсан цуулбар хана, унь, иж бүрэн гэрийн модыг уламжлалт технологиор цуулбарлан хийдгээрээ онцлог юм.

            Тус компани нь иргэдийн захиалга, санал хүсэлтийг харгалзан гэрийн модны иж бүрдэл, төрөлжсөн монгол тавилга үйлдвэрлэж Булган аймгийн бүх сумдыг болон ойролцоох аймгууд, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан аймгийн малчдад нийлүүлж байсан.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

                   Өөрийн авьяас чадвар, дадлага, олон жилийн туршлага дээрээ тулгуурлан иргэдийн захиалга, санал хүсэлтийг харгалзан гэрийн модны иж бүрдэл, төрөлжсөн монгол тавилга үйлдвэрлэх бичил үйлдвэрлэлтэй ажлын байр бий болгон одоогийн байдлаар 3-15 хүнийг  түр болон бүр ажлын  байраар ханган аж амьдралыг дээшлүүлж байна.

                  Цаашид ажлын байрыг 30 хүртэл нэмэгдүүлж, нутгийн айл өрхийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, залуучуудыг гэрийн цуулбар иж бүрдэл модон эдлэл хийхэд зааж сургана .

  • Захирал
  • Нягтлан бодогч-1
  • Хана, унь зорогч-2
  • Хана үдэгч-2
  • Нарийн мужаан-1
  • Уламжлалт технологоор хана, унь хийх мужааны тоог ахиулах
  • Нарийн мужааныг тоог нэмэх, чадавхижуулах
  • Залуучуудыг сийлбэр хийхэд сургах
Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт
  • 2006 онд Монгол улсын засгийн газрын “НЭГ СУУРИН НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”  хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “ХАНГАЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ БАЯНХОНГОР-2006” үзэсгэлэн яармагт амжилттай оролцсон.
  • 2007 онд Монгол улсын засгийн газрын “НЭГ СУУРИН НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”  хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “ХАНГАЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ БУЛГАН-2007” үзэсгэлэн яармагт амжилттай оролцож “Сийлбэртэй гэр” гэр ахуйн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.
  • 2007 онд Монгол улсын засгийн газрын “НЭГ СУУРИН НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”  хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “ХАНГАЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ ОРХОН-2009” үзэсгэлэн яармагт амжилттай оролцож  МҮХАҮТ нэрэмжит шагналаар шагнагдаж  гэр ахуйн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.
  • 2007 онд Монгол улсын засгийн газрын “НЭГ СУУРИН НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”  хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “ХАНГАЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ БУЛГАН-2007” үзэсгэлэн яармагт амжилттай оролцож “Сийлбэртэй гэр” гэр ахуйн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.
  • 2007 онд Монгол улсын засгийн газрын “НЭГ СУУРИН НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”  хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “ХАНГАЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ ОРХОН-2009” үзэсгэлэн яармагт амжилттай оролцож  МҮХАҮТ нэрэмжит шагналаар шагнагдаж  гэр ахуйн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.
  • 2009, 2010 онуудад Цуулбар хана Булган аймгийн Брэнд бүтээгдэхүүн болсон.
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Монгол гэр одоогийн тансаг харш, орон сууцаас давуу тал олонтой. Тухайлбал, нүүж суухад авсаархан, ганц хүн ч барьчихдаг, агаарын солилцоо сайтай. 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага
Ирээдүйн зорилт
  • ХАНГАЙН БҮСИЙН БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮН БОЛСОН ГЭРИЙН МОДНЫ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨРГӨЖҮҮЛЭХ
  • ГЭРИЙН ЭСГИЙ ҮЙЛДВЭРЛЭДЭГ БОЛОХ
  • МОНГОЛ ГЭРИЙН ДАВУУ ТАЛУУДЫГ ДЭЛХИЙ НИЙТЭД ТАНИУЛАХ, БОРЛУУЛАХ
  •  

ТЕХНИКИЙН ХӨГЖИЛ ДАВУУ ТАЛЫГ АШИГЛАН, ГЭРИЙН МОД ХИЙХ ШИНЭ ТЕХНОЛОГИ ДЭВШИЛТЭТ АРГА НЭВТРҮҮЛЭХ

Байгууллагын хаяг
Булган аймаг Бугат сум 3-р баг, /Сөрт/ Сумын төв сумын төвд
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Ochirvaani 95953411 tsuulbar-urguu@yahoo.com
Гэрийн мод Гэрийн мод
387001: Гэрийн мод "хаалга"

Сийлбэртэй хаалга, 6 ястай, 4 ястай, хийх материал нарс, улиас, хуш хувь захиалгаар хийнэ.

Гэрийн мод Гэрийн мод Гэрийн мод
387001: Гэрийн мод "Тооно"

Сийлбэртэй хаалга, том, жижиг гэрийн хэмжээнээс хамраана хийх материал нарс, улиас, хуш хувь захиалгаар хийнэ.

Гэрийн мод Гэрийн мод
387001: Гэрийн мод "Унь"

Хар модоор том, жижиг гэрийн гэдгээсээ хамраад цуулбарлан хийнэ.

Гэрийн мод Гэрийн мод Гэрийн мод
387001: Гэрийн мод "Хана"

хар модыг цуулбарлан уламжлалт аргаар хийнэ.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ