Бид 1998 оноос эхлэн Дорнод аймагт савхин хувцасны захиалгат оёдлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2013 онд “Ханчирс” ХХК болон өргөжиж үндсэн 4 ажилчинтайгаар ажиллаж байна. Мөн ажлын их ачаалалтай үед гэрээт оёдолчдыг авч ажиллуулдаг бөгөөд 22 дугаар байшин болон СМУ хороололд 2 салбартайгаар үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. 1998 оноос өдийг хүртэлх хугацаанд Монгол хонь болон ямааны арьс, Солонгос улсад үйлдвэрлэсэн үхрийн арьсыг хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн сонгож ашигладаг. Ингэхдээ Монголын шилдэг арьс боловсруулах үйлдвэрүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Чанар сэтгэл ханамжийн баталгаатай үйлдвэрлэгч болох
Одоогоор 5 ажилтантай ажиллаж байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн 15-30 ажилтантай болохоор зорин ажиллаж байна.
-Савхин эдлэлийн чиглэлээр аймагтаа ганц үйлдвэрлэгч
-Туршлагатай, бусдад танигдсан
-Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
-Байршлын хувьд захиалагчдад ойр
-2014, 2015 онд Хайлаар, Манжуур, Улиастай хотуудад зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанаас "Өргөмжлөл"
-2014 онд Хөдөлмөрийн хэлтсээс "Шилдэг төсөл хэрэгжүүлэгч"
-2015 онд Хүнс Хөдөө Аж Ахуйн газраас "Шилдэг үйлдвэрлэгч"
Байгаль орчин эрүүл мэндэд ээлтэй.
-2015 онд Хэрлэн сумын 6-р баг 22-р байранд үйлдвэрийн байрыг нээж, үйлчлүүлэгчдэд үйлчилгээгээ ойртуулан ажиллаж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн холбоонд шинэ жилийн гарын бэлэг зэрэг нийгэмд хандсан арга хэмжээнд идэвхтэй оролцдог.
Тоо биш чанарт тулгуурласан үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж, Бүсийн хэмжээний дунд оврын жишиг үйлдвэр болох
Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг 22-р байр
282412: Савхин дээл "Ханчирс"
Захиалагчийн биеэс хэмжээ авч, чанартай бүтээгдэхүүнээр захиалагчийн хүссэн загвар хийц, өнгөний өргөн сонголттойгоор таашаалд нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд үйлдвэрлэнэ.