ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Орхон Мандал

Булган аймаг Орхон сум 5-р баг, Сумын төв мандал 1-1

99993769

orhon.mandal@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

      Булган аймгийн Орхон сумын “Орхон Мандал” ХХК нь 1997 онд 25 ажилчидтай   Анх 1999 онд гурилын үйлдвэрийн барилгыг барьж,  2000 оноос гурил үйлдвэрлэж эхэлсэн.  Хоногт 10 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэрт шаардлагатай  байсан тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулсан. Тус үйлдвэр 6-8 тогтмол ажилчидтай, тэд ээлжийн цагийн хувиараар ажилладаг.

  • 74,2 сая төгрөгийн үндсэн хөрөнгө,
  • 32,6 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө,
  • 131,9 сая төгрөгийн өөрийн өмчтэй байгуулагдсан.

    Үндсэн үйлдвэрлэл нь газар тариалан, мал аж ахуй,  гурил үйлдвэрлэл болон худалдаа эрхлэлт.  Газар тариалангаас 35 сая төгрөг, мал аж ахуйгаас 11,5 сая төгрөг,  туслах үйлдвэр, үйлчилгээнээс 8 сая төгрөг, нийтдээ 54,5 сая төгрөгийн  орлоготой ажиллаж байна.

Эрхэм зорилго

     Бидний туйлын зорилго бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу өөрсдийн гурилаар талх, нарийн боов үйлдвэрлэх, мал аж ахуйгаа байнгын эргэлтэд оруулах билээ.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

    Гурилын чанарт тогтмол анхаарч, стандартын шаардлага хангасан буудайгаар нэг, хоёр дугаар гурил үйлдвэрлэж байна. Гурилын чанарын үзүүлэлт сайн, цавуулаг 28-33%-иас буудаггүй тул үйлчлүүлэгчдийн талархлыг байнга хүлээж байдаг бүтээгдэхүүн болсон.  Жилд 350-400 тн гурил үйлдвэрлэж ирсэн ба 2008 онд 520 тоннд хүргэж гурил үйлдвэрлэсэн байдаг. 2007 онд үйлдвэрт шинээр, гурилыг баяжуулах төхөөрөмж суурилуулснаар 2008 оноос эхлэн ашиглаж, 70 тн гурил баяжуулж сумынхаа сургууль, цэцэрлэгийн болон иргэдийн хэрэгцээнд нийлүүлсэн.    Үйлдвэрлэсэн гурилаа Булган аймгийн төвд салбар дэлгүүр нээн худалдаалж аймгийн төвийн иргэд, сургууль, цэцэрлэгийн хэрэгцээг хангаж байгаагаас гадна Бүрэгхангай, Гурванбулаг, Могод, Хишиг-өндөр, Баян-Агт зэрэг сумдын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хэрэгцээнд мөн нийлүүлж байна.     Нэгдүгээр гурилыг 1кг, 10 кг,  30 кг, 40 кг–аар; баяжуулсан гурилыг 25 кг-аар савладаг. Баяжуулсан гурилд таних тэмдэг болон өөрийн логотой савлан үйлдвэрлэж байна.  2013 онд гурилын үйлдвэртээ 700 тн  будаа тээрэмдсэн бол 2014 онд 500  тн будаа тээрэмджээ

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

   Ажилчдын хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулан, зохих хууль тогтоомжийн дагуу ажилчиддаа жил бүр 250,0-300,0 төгрөгийн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслэлийг зарцуулдаг.

   Өнөөгийн байдлаар 738,695,6 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 131,0 эргэлтийн хөрөнгөтэй, 20 үндсэн, 5 гэрээт  ажилчидтайгаар үйлдвэрлэл, үйлчилгээгээ явуулж байна.

Хүний нөөцийн бүтэц

  1. Захиргаа аж ахуйд -7
  2. Үйлчилгээнд -  4
  3. Газар тариаланд - 9
  4. Гурилийн үйлдвэр, үтрэмд  - 3
  5. Мал аж ахуйд - 3
Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт
  • 2001 онд аймгийн “Тэргүүний бүтээгдэхүүн”-ээр 1,2-р гурил
  • 2006 онд аймгийн  “Хэрэглэгчдийн хамгийн эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн”
  • 2007 онд “Хангайн бүсийн үзэсгэлэн” худалдаанд оролцож “ОРОН НУТГИЙН ШИЛДЭГ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН” – ээр тус тус шалгаран, шагнуулж байсан.

 

 

 

 

 

“Орхон –Мандал” ХХК –ний амжилтаас

  • 2001, 2005 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ-ХАМТ ОЛОН”
  • Монголын тариаланчдын  “УРГАЦЫН ДАЛАЙ ХОЛБООНЫ АВРАГА”
  • 2000 онд аймгийн “ХЭРЭГЛЭГЧДИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШ БАЙГУУЛЛАГА”
  • 2001, 2004 оны “НАЙДВАРТАЙ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙГУУЛЛАГА”
  • 2005 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”
  • 2006 онд Хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх жилийн хүрээнд зарласан болзолд тэргүүлж,  “АЙМГИЙН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ээр шалгарсан.
  • 2006 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”
  • 2007 онд Аймгийн шилдэг “АЖ АХУЙН НЭГЖ”
  • 2007 онд Аймгийн “ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ”
  •  2007 онд “ХЭРЭГЛЭГЧИЙН ХАМГИЙН ИХ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭТ БҮТЭЭГДЭХҮҮН
  • 2008 онд Аймгийн “ГАЗАР ЭЗЭМШИГЧ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”
  • 2013 онд “ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ШИЛДЭГ ХАМТ ОЛОН”
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

    Тус компани нь сумын хүн амд эрүүл, экологийн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлүүлэгчийнхээ итгэлийг олж, байнгын ханган нийлүүлэлтээр үйл ажиллагаагаа өргөтгөж, мөнгөн орлогоо нэмэгдүүлж байдаг ба  ажилчдынхаа амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ажлын байр нэмэх зорилгоор гурилын үйлдвэр байгуулан ажиллаж байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

     Тариа бригадын 1 салаатай 8-н тариаланчидтай. Дугуйт трактор 4, гинжит  трактор  3,  үр тарианы  комбайн 3  болон ХАА-н  дүүжин  машин ашиглан үйлдвэрлэлээ явуулж байгаа ба 1600 га эргэлтийн талбайтайгаас жилдээ 800 га-д нь тариалалт хийж, 1179 тн ургац хураан авч байна.

    Гурилын чанарыг дээшлүүлэх зорилгоор үрийн чанарыг сайжруулан Сагса сортын  үрийг тариалдаг.  Өөрийн үрээр тариалах бүрэн нөөцтэй болсон.    Тариалах үрийг шинжилгээнд бүрэн хамруулж чанарыг сайжруулснаар өөрийн ургацаар гурил үйлдвэрлэх бүрэн боломжтой боллоо. Үрийн талбайг Цагаан чулуутын 123 га, 72 га, 44 га, 46 га, 74 га гэх мэт талбайнуудад ээлжлэн тарьж, хураан авч байна.

Компанийн нийгмийн хариуцлага

     Гурван малчинтай, 700 гаруй толгой мал, 80 гаруй гахайтай туслах аж ахуй босгож авсан. Эндээс мах, сүү үйлдвэрлэж ажилчдынхаа хэрэгцээг хангаж байна.   

    Өөрсдийн хүчээр өвс тэжээл бэлтгэн, өнөтэй дулаан өвөлжиж, урт хаврыг ажирахгүй даван, мал сүргээ өсгөж байгаа ба үүлдэр угсааг сайжруулах зорилгоор сайн чанарын хээлтэгч, хээлтүүлэгчийг сонгон авч, өсгөн мал аж ахуйн салбарын үйл ажиллагаагаа бэхжүүлж байна.

Ирээдүйн зорилт

     Бидний туйлын зорилго бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу өөрсдийн гурилаар талх, нарийн боов үйлдвэрлэх, мал аж ахуйгаа байнгын эргэлтэд оруулах билээ.

Байгууллагын хаяг
Булган аймаг Орхон сум 5-р баг, Сумын төв мандал 1-1
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Bayaraa 99993769 orhon.mandal@yahoo.com
Хивэг
233102: Хивэг "хивэг"

Малын тэжээл хивэг үйлдвэрлэн гаргаж байна. Таны хүссэн хэмжээгээр нийлүүлнэ

Гурил II зэрэг Гурил II зэрэг Гурил II зэрэг
231103: Гурил II зэрэг "2-р гурил"

2-р гурил бага хэмжээгээр үйлдвэрлэж байна. Хүний эрүүл мэндэд сайн ётандартын дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн

Гурил I зэрэг Гурил I зэрэг Гурил I зэрэг
231102: Гурил I зэрэг "1-р гурил"

1-р гурил нарийн ширхэгтэй өнгө амт чанар сайн стандартын дагуу үйлдвэрлэж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ