Ажилчдын мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх, хөгжүүлэх зорилгоор богино, дунд, урт хугацааны сургалтад хамруулах, сургах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг бодлого барин ажиллаж байна. Одоогоор манайх 3 ажилтантай ба цаашид хүний нөөцөө чадавхижуулан ажлбн байрыг нэмэгдүүлнэ.
Манай үйлдвэр нь өртөг бага, орон нутгийн түүхий эд, хямд мэргэжлийн чадварлаг ажиллах хүч ашигласнаар зардлыг маш их хямдруулсан, барилга барих газрынхаа дэргэд блокны хөдөлгөөнт жижиг үйлдвэр байгуулах боломжтой тул боломжтой зэрэг олон давуу талтай.
2011 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй, амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн арвин дадлага туршлагатай байгууллага юм. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, энэ хугацаанд өөрийн тогтвортой, чадварлаг ажилтнуудын хөдөлмөр, хичээл зүтгэлээр барилгын материал үйлдвэрлэн сумын иргэд, албан байгууллагад нийлүүлж байна. Манай хамт олон барилгын үйлдвэрлэлийн бараа материал болох хүрмэн блок, замын хашлага, хавтан зэргийг Монгол Улсад мөрдөгдөж буй "Барилгын материал үйлдвэрлэлийн стандарт"-ын дагуу үйлдвэрлэж байна.
Бид барилгын үйлдвэртээ шинэ технологийг нэвтрүүлэн нутагшуулж, аймаг орон нутгийн барилгын материал үйлдвэрлэгчдийг тэргүүлсэн барилгын компани болохыг зорьж байна.
Барилгын маиериал үйлдвэрлэл
Худалдаа
Үйлчилгээ
Бид үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй, нийгэмд сөрөг үр дагавар авчрахгүйгээр ил тод, нээлттэй явуулан хамтрагч, хэрэглэгч, ажиллагсдынхаа өмнө хариуцлага хүлээдэг. Эрүүл ахуй экологийн үзүүлэлтүүд нь модон байшинтай адил хирнээ дулаан тусгаарлах чанар нь илүү байдаг.
Сумын бүтээн байгуулалтын ажилд оролцон явган хүн, байгууллагын гадна талын замын хавтан нийлүүллээ.
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд дараах зарчимуудыг бармтлан ажиллаж байна. Үүнд:
- Бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдлэж
- Oлон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээдлэх
- Байгаль орчинг хамгаалах
- Орон нутгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад оролцо
- Ивээн тэтгэлэг, хандив туслалцаа үзүүлэх
- Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зэрэг болно.
Өнөө үед барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа учраас барилгын ханын материалын эрэлт хэрэгцээ чухал шаардлагатай. Иймд бид бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн технологийг сайжруулах, зардлыг бууруулах аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, чанарын өндөр түвшинд импортыг орлох шинэ төрлийн блокыг зах зээлд нийлүүлэх,
Говь-Алтай аймаг Дарви сум 4-р баг, Үйлдвэр Сутайн хороо Хөндлөн 1-1
375403: Хүрмэн блок "блок"
2 хүртэл давхар барилга болон хашаа, граж барихад зориулан үйлдвэрлэдэг. Хүрмэн блок нь хөнгөн, дулаан хадгалах чадвар сайтай бөгөөд байгалийн хүрмэн чулуу, цементийг орчин үеийн технологиор боловсруулсан дундаж даацын хүрмэн гулдмай үйлдвэрлэж байна.