ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Майнд Тэч ХХК

Сэлэнгэ аймаг Баянгол сум 3-р баг, Гонир Майнд Тэч ХХК-ийн үйлдвэр

99103439

holding@delta.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Нийт 60 ажилтантай бөгөөд 6 албанд хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  1. Захиргаа, хүний нөөц – 3 ажилтан
  2. Инженер-техникийн алба – 4 ажилтан
  3. Санхүү, хяналтын алба – 4 ажилтан
  4. Аж ахуйн алба – 5 ажилтан
  5. Техник машин механизмын алба – 4 ажилтан
  6. Оператор – 40 ажилтан

Нийт ажилчдын 85%-ийг орон нутгийн иргэдээс бүрдүүлэх зарчим баримтладаг.

Түүхэн замнал

Mindtech1.jpg

‘’Майнд Тэч’’ ХХК нь “Делта Холдинг” ХХК-ийн охин компани бөгөөд Монголын хамгийн анхны өндөр хүчин чадал бүхий тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрийг байгуулан Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тогтвортой ажиллаж байна.

Манай компани 2013 оноос эхлэн нийт 3 үйлдвэр барьж эхний шатны үйлдвэрээ 2014 онд ашиглалтанд оруулсан, дараагийн шатны 2 үйлдвэрээ энэ онд ашиглалтанд оруулах төлөвлөлттэй ажиллаж байна. Үүнд:

Үр шахаж боловсруулах үйлдвэр: “HF

Үйлдвэрийн товч танилцуулга: 2014 онд ашиглалтанд орсон. ХБНГУ-ын HF фирмийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр ба хоногт 100тн тослог ургамлын үр /рапс, шар буурцаг, наранцэцэг гэх мэт/ шахаж боловсруулах хүчин чадалтай, суурилагдсан хүчин чадал нь 300тн/хоног болно. 

Бүтээгдэхүүн: Одоогоор хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.Үүнд:

  1. Түүхий тос /түүхий эдийн 35% хүртэлх нь түүхий тос болон гардаг/
  2. Рапсын шахдас буюу “Уурагт тэжээл”

Тос цэвэршүүлэх үйлдвэр: “ALFA LAVAL

Үйлдвэрийн товч танилцуулга: 2018 онд ашиглалтанд оруулах төлөвлөлттэй байгаа. Дани улсын ALFA LAVAL брендийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон бүрэн автомат үйлдвэр ба хоногт 100тн түүхий тос /ургамлын болон амьтны гаралтай/ цэвэршүүлж хүнсний тос гаргах авах хүчин чадалтай. 

Бүтээгдэхүүн: 100% цэвэр рапсын цэвэршүүлсэн тос

Тос савлах үйлдвэр: “SIPA

Үйлдвэрийн товч танилцуулга: 2018 онд ашиглалтанд оруулах төлөвлөлттэй байгаа. Италийн алдарт SIPA брендийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон бүрэн автомат шугам ба цагт 1000ш лонх тос савлах /5л-ээр/, 62000ш лонх тос савлах /1л-ээр/ хүчин чадалтай.

Бүтээгдэхүүн:

  1. “Оргих” 100% цэвэр рапсын цэвэршүүлсэн тос 1л савлагаатай
  2. “Оргих” 100% цэвэр рапсын цэвэршүүлсэн тос 5л савлагаатай

Биодизелийн бичил үйлдвэр: “Springs Pro

Үйлдвэрийн товч танилцуулга: 2015 онд ашиглалтанд орсон. Америкийн Utah Biodiesel Supply компанийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон хагас автомат шугам ба хоногт 1000л биодизель үйлдвэрлэх хүчин чадалтай. 2019 онд үйлдвэрээ тэлж Английн алдарт Green fuels компанийн биодизелийн үйлдвэр оруулж ирэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Бүтээгдэхүүн: Биодизель B20, Биодизель B100

Эрхэм зорилго

Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, дотоодын зах зээлийг эх орны бүтээгдэхүүнээр 100% хангаж, Монгол брендийн бүтээгдэхүүнийг ОУ-ын зах зээлд нэвтрүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
  • Мал, амьтан, ургамлын гаралтай хүнсний тос үйлдвэрлэл
  • Малын тэжээл үйлдвэрэл
  • Биодизель үйлдвэрлэл
Компанийн свот шинжилгээ

Давуу тал

Зах зээлд анхдагч

Зах зээлд танигдсан бренд бүтээгдэхүүнтэй

Зах зээлийн хямд үнэ

Өөрийн агуулах

Борлуулалтын суваг

Боломж

Дотоодоо ургамлын тосыг үйлдэрлэж эхэлсэн

Зах зээлийн тодорхой хувийг хангах боломжтой.

Зах зээлийн хамгийн хямд үнэ санал болгох

Бүтээгдэхүүний чанарт анхаарах

Барааны тасалдал үүсгэхгүй байх

Сул тал

Эдийн засгийн тогтворгүй байдал

Өрсөлдөгч компаниудын үнийн бодлого ашиг орлого бууруулах

Олон нэр төрлийн шинэ тос зах зээлд танигдах хугацаа

Өрсөлдөгч компаниудын хар пи -ар

 

Эрсдэл

Бүтээгдэхүүний үнийн өсөлт

Татварын өсөлт

Орлох барааны борлуулалт өсөх

Байр сууриа бэхжүүлсэн өрсөлдөгчдийн бодлого

Гадаад өрсөлдөгчид

Гаргасан амжилт
  • 2012 он, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ‘’Шилдэг аж ахуйн нэгж байгууллага’’-аар шалгарсан.
  • 2014 он, Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас ‘’Үйлдвэрлэлийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгж байгууллага’’-аар шагнагдсан
  • 2015 он, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, ‘’Шилдэг технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүн’’-ээр шалгарсан
  • 2016 он, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулахад Шинээр ажлын байр бий болгосон талархал хүртсэн.
  • 2017 он, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтэсээс Үндсэн хуулиар хүлээсэн албан татвар төлөх үүргээ шударгаар биелүүлсэн хэмээн талархал хүртсэн.
  • 2017 он, Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулахад Шинээр ажлын байр бий болгосон талархал хүртсэн.
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Үйлдвэр тус бүрээр байгаль орчин, эрүүл мэндийн нөлөөллийг тайлбарлавал:

1. Үр шахаж боловсруулах үйлдвэр:

  • Үйлдвэрлэлийн хог хаягдал, дайвар бүтээгдэхүүн гардаггүй учраас байгаль орчинд ээлтэй
  • Түүхий тосыг физикийн аргаар гарган авч байгаа учраас химийн хольц нэмэлт байхгүй эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гардаг.

 2. Тос цэвэршүүлэх үйлдвэр:

  • Физикийн технологиор цэвэршүүлдэг тул үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөгүй.
  • Дайвар бүтээгдэхүүнийг малын тэжээлд нэмж тэжээлийг баяжуулах боломжтой. Иймээс хаягдал гарахгүй байгаль орчинд ээлтэй.
  • Үйлдвэрийн процесст ашиглагдан гарах ус нь хүрээлэн буй орчинд нийлүүлэх стандартад нийцсэн буюу бохирдол багатай ус байдаг тул ногоон байгууламж услах, тариалангийн талбай услах боломжтой байгаль орчинд ээлтэй.

 3. Биодизелийн үйлдвэр:

  • Урвалын дайвар бүтээгдэхүүн нь техникийн тосолгоонд ашиглах боломжтой байгаль орчинд ээлтэй.
Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Бүтээн байгуулалтууд:

  • 2014 онд 100тн/хоног хүчин чадал бүхий “Тослог ургамлын үр болосвруулах бүрэн автомат үйлдвэр” –ийг барьж ашиглалтанд оруулав.
  • Энэ онд 100тн/хоног хүчин чадал бүхий “Тос цэвэршүүлэх бүрэн автомат үйлдвэр”-ийг барьж ашиглалтанд өгөхөд бэлэн болж байна.
  • Мөн энэ онд “Тос савлах үйлдвэр” 1л болон 5л-ийн шугамуудыг шинээр угсарч ашиглалтанд өгөх төлөвлөлттэй байна.
  • Нийт 30000 тн үр хадгалах хүчин чадал бүхий төмөр, бетон силостой.
  • 2400 тн түүхий тос хадгалах танктай.
  • 60 тн цэвэршүүлсэн тос хадгалах танктай.
  • 200 тн химийн бодис хадгалах MNS 6458:2014 МУ-ын стандартын шаардлага хангасан химийн бодисын агуулахтай.
  • Нийт 25 нэр төрлийн барилга байгууламжуудыг бүтээн байгуулсан.

Дэд бүтэц:

  • 3000 тн ус нөөцлөж тунгаах усан сангийн байгууламжтай.
  • Нийт 4тн хүчин чадал бүхий уурын зуухтай.
  • Процессийн ус боловсруулах цехтэй.
  • 1000кв, 650кв-ийн КТП-тай.
  • УБ-Дархан-Сэлэнгэ холбосон төв засмал замаас 200 метрт байрлалтай.
  • Үйлдвэрийн хашаанд орж ирсэн 247м төмөр зам, ачиж буулгах платформтой.
Компанийн нийгмийн хариуцлага
  • ХБНГУ-ын Рапүль бренд, BASF зэрэг компанийн төлөөлөгч мэргэжилтнүүдийг урьж Рапс тариалах, гербицид, хор бордоо ашиглах зэрэг мэдээлэл өгөх, тариаланчдыг Европын газар тариалангийн соёл, техникт сургах зорилгоор "Рапс тариаланчдын талбайн өдөрлөг", "Рапс тариаланчдын сургалт зөвлөгөөн" гэсэн 2 төрлийн уулзалт, семинарыг жил тутам зохион байгуулдаг.
  • УБ хот болон орон нутгийн ЕБС-ийн сурагчдыг жил бүр хүлээн авч, үйл ажиллагаа, үйлдвэрийн талаар танилцуулга сурталчилгаа хийдэг.
  • Жил бүр Цагаан сарын баяраар орон нутгийн ахмад настангуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг.
Ирээдүйн зорилт
  • Дотоодын ургамлын тосны хэрэгцээг 100% хангах
  • Олон улсын зах зээлд үндэсний бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх
  • Дотоодын дизель түлшний зах зээлд биодизелийн хэрэглээг өргөн нэвтрүүлэх
Байгууллагын хаяг
Сэлэнгэ аймаг Баянгол сум 3-р баг, Гонир Майнд Тэч ХХК-ийн үйлдвэр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Дизелийн түлш
333701: Дизелийн түлш "Биодизель"

"Биодизель" Хаягдал тосноос гарган авсан биодизель.

Норм стандарт: MNS 6381:2013 Биодизелийн түлши техникийн шаардлага

Хаягдал ургамлын тос болон мал амьтны гаралтай өөх тосыг боловсруулан биодизель гарган авдаг. Бид хэрэглэгчдээс хэрэглэсэн тосыг худалдан авч өөрийн үйлдвэртээ биодизель үйлдвэрлэн өөрсдийн хэрэгцээгээ 100% хангаж байна.

Багсармал болон бусад малын тэжээл
233101: Багсармал болон бусад малын тэжээл ""Уурагт тэжээл""

"Уурагт тэжээл" рапсын шахдас

Норм стандарт: MNS GB 22514:2015 Рапсын шахдас техникийн шаардлага                                                                             

Тэжээлийн найрлага:

  • Уургийн агууламж-39%
  • Тосны агууламж-7-8%
  • Эрүкийн хүчил-0%
  • Генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн юм.
Ургамлын тос
215430: Ургамлын тос ""Оргих""

"Оргих" 100% цэвэр рапсын тос

Норм стандарт: MNS 6646:2016 Ургамлын гаралтай хүнсний тос техникийн шаардлага

‘’Оргих’" нэрийн рапсын тос нь Монгол улсад худалдаалагдаж буй Монгол улсаас гаралтай цорын ганц ургамлын тос юм. Химийн ямар нэгэн хольцгүй, ханасан тосны хэмжээ бага 5%, Е,К,А болон провитаминаар баялаг, генетикийн өөрчлөлтгүй, 100% экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ