ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Өег гурил ХХК

Дархан-Уул аймаг Дархан сум 4-р баг Өөрийн байр

99117007

oegguril@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Өег гурил” ХХК нь 2013 оны 1 дүгээр улиралд шинээр байгуулагдсан бөгөөд Итали, Турк улсын орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан хоногт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд оруулсан.
Өнөөдрийн байдлаар Өег Гурилын үйлдвэр нь Монгол улсын гурилын зах зээлийн 30%-ийг дангаараа хангаж чадахуйц  томоохон үйлдвэрлэгч болж чадсан билээ.
Манай байгууллагад  хөдөлмөрийн бүх насны, янз бүрийн боловсролтой, ажил мэргэжил, амьдралын түвшин өөр өөр 100 гаруй ажиллагсад хөдөлмөрлөж байгаа бөгөөд бид ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн үзэж тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна.

Эрхэм зорилго

ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид шилдэг технологиор үндэсний баялагийг бүтээж,  хэрэглэгч ажиллагсадаа дээдэлсэн  төгс компани болно.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үйлдвэрлэл, үйлчилгээ

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Хүний нөөцийн бодлого
Манай компани нь өнөөдрийн байдлаар 100 гаруй хүнийг ажлын байраар тасралтгүй ханган, ажиллагсадын 90 гаруй хувь мэргэжилтэй боловсон  хүчин, 10 хувь нь туслах ажилчид эзлэж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.  
Ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах, тэднийг ая тухтай, ажиллах, хөгжих боломж бүхий ажлын байраар хангах, өрсөлдөхүйц чадамжтай болж мэргэших, байнга шинийг эрэлхийлэн санаачлагч байх тэмүүллийг нь дэмжсэн хүний нөөцийн оновчтой системийг бүрдүүлэхийн төлөө бид ямагт чармайн ажиллаж байна. 
Мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг татан ажиллуулах, тэднийг тасралтгүй хөгжүүлж, хамтран ажиллах нь компанийн урт хугацааны амжилтын гол үндэс юм. Иймээс “Өег Гурил” ХХК нь ажиллагсдаа үнэт зүйл хэмээн дээдэлж, тэдний эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцлийг бүрдүүлж, ур чадварыг нь хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилго болгон ажиллаж байна. Тус компани нь хариуцлагатай үйлдвэрийн зарчмуудыг хэрэгжүүлэгч болохын хувьд ажиллагсадын эрхийг дээдэлж, тэднийг ижил тэгш боломжоор хангадаг. Бид ажилчиддаа өрсөлдөхүйц цалин тэтгэвэр тэтгэмж болоод ажиллах таатай орчин нөхцөлийг санал болгодог нь чадварлаг боловсон хүчнийг татан ажиллуулах үндэс болдог.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Өөрийн байртай, хэрэглэгчдэд танигдсан, олон жил үйл ажиллагаа явуулж байгаа, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн, агуулах багтаамж өндөр, Тариалангийн бүсэд оршдог.

Сул тал: Ажиллах хүчин тогтворгүй, сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр ажиллах хүн хүч муу, тээвэр, жин хэмжүүрийн тоног төхөөрөмж шаардлагатай

Боломж: Тариалан эрхлэлтийг дэмжих сан, төрийн худалдан авалт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж өндөр,

Аюул: Өрсөлдөгч нэмэгдэж байгаа, цаг агаарын таагүй байдал, үнийн өсөлт, импортын бараа зэргээс шалтгаалан борлуулалт муудах магадлалтай.

Гаргасан амжилт

Дархан-Уул аймагт Сар шинийн баярыг угтан зохион байгуулагдсан Цагаан сар-2014 үзэсгэлэн  худалдаанаас Өег гурил брэнд хэрэглэгчдийн танил бүтээгдэхүүн болж таашаалд нийжсэнийг батлан “МАНЛАЙ БҮТЭЭГДЭХҮҮН” өргөмжлөлийг хүртлээ.

Shine medee- manlai buteegdehuun

Өег гурил брэнд нь 2013 оны 1 дүгээр улиралаас эхлэн худалдаанд гарч хэрэглэгч түмэндээ хүрсэн ч асар богино хугацаанд хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн, найдвартай, чанартай бүтээгдэхүүн хэмээх нэр хүндийг хүлээн авсан нь бид бүгдийн ажлын амжилт, бахархал юм.

Hereglegchdiin naidvartai tunsh

МҮХАҮТанхимаас уламжлал болгон зохион байгуулагддаг ENTREPRENEUR-2013 ёслолын арга хэмжээнээс “НОГООН БАЙГАЛЬ-ЦЭВЭР ЭКОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” өргөмжлөлөөр шагнагдсан нь манай хамт олны 2012,2013 онуудад шинээр ашиглалтанд оруулсан их бүтээн байгуулалтын хувь нэмрийг өндрөөр үнэлсэн үйл явдал боллоо.

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Тус байгууллага нь агаарын дамжуулагч болон цэвэрлэгч тоног төхөөрөмжөөс гарсан шороо тоосыг микро фильтрээр шүүн цэвэр агаарыг гадагшлуулдаг агаарын бохирдолгүй байгальд ээлтэй үйлдвэр юм

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Дэд бүтэц сайн хөгжсөн, үйлдвэрийн байртай

Компанийн нийгмийн хариуцлага

Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж ажлын байр бий болгон түүнийгээ тогтвортой хадгалах бодлого баримталж иргэдээ байнгын орлоготой, амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжих нь аливаа компанийн нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага билээ.
Манай байгууллагад  хөдөлмөрийн бүх насны, янз бүрийн боловсролтой, ажил мэргэжил, амьдралын түвшин өөр өөр 100 гаруй ажиллагсад хөдөлмөрлөж байна. Энэ байдал нь бидэнд нийгэмд тулгамдсан асуудал, хүмүүст тохиолдож буй бэрхшээлүүдийг илүү ойр мэдрэх, нийгмийн хариуцлагын хүрээнд нүдээ олсон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Манай компани нь ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн үзэж тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна.
Өег гурил ХХК-ийн  зүгээс эх орон, нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах явдал гэж хэзээд хатуу ойлгож ирсэн бөгөөд энэ бахархалтай үзүүлэлтээр Дархан-Уул аймагтаа манлайлж байна.
Бидний эрхэлж байгаа бизнесийн бүхий л үйл ажиллагаа нийгэмд үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг дээдэлж, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлж, юуны өмнө нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийлгэн олон улсын орчин үеийн стандартад нийцсэн техник, технологийг оруулж ирж, чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьж байна.
Бид, үндэсний компаниуд нь иргэдээ манлайлан дагуулж үсрэнгүй хөгжилд хүрсэн бусад орны туршлагаар Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоож монголчууд хамтдаа сайн сайхан амьдрахын төлөө зорьж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.

Ирээдүйн зорилт

АЛСЫН ХАРАА
Монгол хүний боломж, чадавхи, туршлагыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан дэлхийн жишигт хүрсэн гурил үйлдвэрлэгч шилдэг менежменттэй байгууллага болно.

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 4-р баг Өөрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Урантунгалаг 89088817 turantungalag@yahoo.com
Гурил II зэрэг Гурил II зэрэг Гурил II зэрэг
231103: Гурил II зэрэг "БГ-115"

Дээд гурил /БГ-055/
Савлагаа:
 1кг, 2кг, 5кг, 10кг, 25кг, 50кг
Хэрэглээ: Төрөл бүрийн нарийн нандин бүтээгдэхүүн, бялуу кекс, нарийн боов, бууз банш хийхэд тохиромжтой бөгөөд хүнсний үйлдвэр, цех, цайны газар, ресторануудын гол түүхий эд болон хэрэглэгддэг.

   

 

 

1

Уураг

13,1%

2

Тос

1,1%

3

Сахар

2,0%

4

Нүүрс ус

73%

5

Илчлэг чанар

341ккал

6

Чийглэг

15,5% ихгүй

7

Хүчиллэг

3,5 Н ихгүй

8

Үнслэг

0,55% ихгүй

9

Цавуулаг

23,0% багагүй

       

 

 

 

   

   

Хивэг
233102: Хивэг "хивэг"

Тэжээлийн хивэг

Савлагаа: 25кг

Хэрэглээ: Гэрийн тэжээмэл амьтад болох үхэр, гахай, тахианд тэжээлийн зориулалтаар хэрэглэгдэнэ.

1

Уураг

14% ихгүй

2

Тос

2,8% ихгүй

3

Чийглэг

15% ихгүй

4

Эслэг

8% ихгүй

5

Үнс

6% ихгүй

Гурил I зэрэг Гурил I зэрэг
231102: Гурил I зэрэг "БГ-085"

Нэгдүгээр гурил /БГ-085/
Савлагаа:
 1кг, 2кг, 5кг, 10кг, 25кг, 50кг
Хэрэглээ: Өдөр тутмын хоол хүнсэнд өргөн хэрэглэгдэхээс гадна талх, нарийн боов, бууз банш хийхэд тохиромжтой. Айл өрх бүрийн эзэгтэй нарын өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн юм.

   

 

1

Уураг

12,8%

2

Тос

1,2%

3

Сахар

2,2%

4

Нүүрс ус

70%

5

Илчлэг чанар

328ккал

6

Чийглэг

15,5% ихгүй

7

Хүчиллэг

4,0 Н ихгүй

8

Үнслэг

0,85% ихгүй

9

Цавуулаг

26,0% багагүй

       
     
Гурил Дээд
231101: Гурил Дээд "БГ-055"

Хоёрдугаар гурил БГ-115
Савлагаа:
 1кг, 2кг, 5кг, 10кг, 50кг
Хэрэглээ: Талх, гоймон, үндэсний гурилан бүтээгдэхүүн хийхэд нэн тохиромжтой

1

Уураг

11,9%

2

Тос

1,6%

3

Сахар

2,4%

4

Нүүрс ус

69%

5

Илчлэг чанар

324ккал

1

Чийглэг

15,5% ихгүй

2

Хүчиллэг

4,5 Н ихгүй

3

Үнслэг

1,15% ихгүй

4

Цавуулаг

22,0% багагүй



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ