ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дархан Таван Нуур ХХК

Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг 86-р брак

99117007

tavannuur@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

"Дархан Таван Нуур" ХХК анх "Таван Нуур" гурил тэжээлийн үйлдвэр нэртэйгээр 1995 онд ДУАймагт байгуулагдсан бөгөөд өдийг хүртэл 15 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энэ хугацаанд орон нутгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулан 50-иад хүнийг тогтмол ажлын байраар хангаад байна. 2007 онд тоног төхөөрөмжийг 100 % шинэчилсэн. Манай компани нь дотоодын хяналтын лабортори болон 3-н ээлжийн зохион байгуулалтайгаар үйл ажиллагаагаа явуулж сайн чанарын улаан буудайгаар хүн амын хүнсний хэрэгцээг хангасан дээд гурил , нэгдүгээр гурил, хоёрдугаар гурил , хүнсний хивэг болон малын тэжээл зэрэг нийт таван төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Эрхэм зорилго

ЭРХЭМ ЗОРИЛГО
Бид шилдэг технологиор үндэсний баялагийг бүтээж,  хэрэглэгч ажиллагсадаа дээдэлсэн  төгс компани болно.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үйлдвэрлэл , үйлчилгээ

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Хүний нөөцийн бодлого
Манай компани нь өнөөдрийн байдлаар 30 гаруй хүнийг ажлын байраар тасралтгүй ханган, ажиллагсадын 90 гаруй хувь мэргэжилтэй боловсон  хүчин, 10 хувь нь туслах ажилчид эзлэж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.  
Ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг ямагт өндөр байлгах, тэднийг ая тухтай, ажиллах, хөгжих боломж бүхий ажлын байраар хангах, өрсөлдөхүйц чадамжтай болж мэргэших, байнга шинийг эрэлхийлэн санаачлагч байх тэмүүллийг нь дэмжсэн хүний нөөцийн оновчтой системийг бүрдүүлэхийн төлөө бид ямагт чармайн ажиллаж байна. 
Мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг татан ажиллуулах, тэднийг тасралтгүй хөгжүүлж, хамтран ажиллах нь компанийн урт хугацааны амжилтын гол үндэс юм. Иймээс “Дархан Таван Нуур” ХХК нь ажиллагсдаа үнэт зүйл хэмээн дээдэлж, тэдний эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцлийг бүрдүүлж, ур чадварыг нь хөгжүүлэхийг нэн тэргүүний зорилго болгон ажиллаж байна. Тус компани нь хариуцлагатай үйлдвэрийн зарчмуудыг хэрэгжүүлэгч болохын хувьд ажиллагсадын эрхийг дээдэлж, тэднийг ижил тэгш боломжоор хангадаг. Бид ажилчиддаа өрсөлдөхүйц цалин тэтгэвэр тэтгэмж болоод ажиллах таатай орчин нөхцөлийг санал болгодог нь чадварлаг боловсон хүчнийг татан ажиллуулах.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Өөрийн байртай, мэргэжлийн ажиллагсадтай, техник, тоног төхөөрөмжөө шинэчилсэн

Сул тал: 

Боломж: Төрийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах боломжтой.

Аюул: Байгаль цаг уурын өөрчлөлт, импортын түүхий эд хүнс орж ирэх, түүхий эдийн үнэ өсөх, Өрсөлдөгч нэмэгдэх

Гаргасан амжилт

OK

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Тус байгууллага нь агаарын дамжуулагч болон цэвэрлэгч тоног төхөөрөмжөөс гарсан шороо тоосыг микро фильтрээр шүүн цэвэр агаарыг гадагшлуулдаг агаарын бохирдолгүй байгальд ээлтэй үйлдвэр юм

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Дэд бүтэц хөгжсөн, өөрийн байртай

Компанийн нийгмийн хариуцлага

Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж ажлын байр бий болгон түүнийгээ тогтвортой хадгалах бодлого баримталж иргэдээ байнгын орлоготой, амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжих нь аливаа компанийн нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага билээ.
Манай байгууллагад  хөдөлмөрийн бүх насны, янз бүрийн боловсролтой, ажил мэргэжил, амьдралын түвшин өөр өөр 100 гаруй ажиллагсад хөдөлмөрлөж байна. Энэ байдал нь бидэнд нийгэмд тулгамдсан асуудал, хүмүүст тохиолдож буй бэрхшээлүүдийг илүү ойр мэдрэх, нийгмийн хариуцлагын хүрээнд нүдээ олсон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Манай компани нь ажиллагсдаа өөрийн үндсэн баялаг хэмээн эрхэмлэн үзэж тэдгээрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хийгээд ажлын байрны тав тухыг хангах, амьдралын түвшинг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байна.
Өег гурил ХХК-ийн  зүгээс эх орон, нийгмийн өмнө зүй ёсоор хүлээх өндөр үүрэг хариуцлага бол татвар, хураамж, шимтгэлээ хуулийн дагуу цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах явдал гэж хэзээд хатуу ойлгож ирсэн бөгөөд энэ бахархалтай үзүүлэлтээр Дархан-Уул аймагтаа манлайлж байна.
Бидний эрхэлж байгаа бизнесийн бүхий л үйл ажиллагаа нийгэмд үр өгөөжтэй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх зарчмыг дээдэлж, холбогдох хууль тогтоомжуудыг сахин биелүүлж, юуны өмнө нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийлгэн олон улсын орчин үеийн стандартад нийцсэн техник, технологийг оруулж ирж, чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьж байна.
Бид, үндэсний компаниуд нь иргэдээ манлайлан дагуулж үсрэнгүй хөгжилд хүрсэн бусад орны туршлагаар Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоож монголчууд хамтдаа сайн сайхан амьдрахын төлөө зорьж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна.

Ирээдүйн зорилт

АЛСЫН ХАРАА
Монгол хүний боломж, чадавхи, туршлагыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан дэлхийн жишигт хүрсэн гурил үйлдвэрлэгч шилдэг менежменттэй байгууллага болно.

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 6-р баг 86-р брак
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Урантунгалаг 89088817 tavannuur@yahoo.com
Гурил I зэрэг
231102: Гурил I зэрэг "БГ-085"

Нэгдүгээр гурил /БГ-085/
Савлагаа:
 1кг, 2кг, 5кг, 10кг, 25кг, 50кг
Хэрэглээ: Өдөр тутмын хоол хүнсэнд өргөн хэрэглэгдэхээс гадна талх, нарийн боов, бууз банш хийхэд тохиромжтой. Айл өрх бүрийн эзэгтэй нарын өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн юм.

Гурил Дээд
231101: Гурил Дээд "БГ-055"

Дээд гурил /БГ-055/
Савлагаа:
 1кг, 2кг, 5кг, 10кг, 25кг, 50кг
Хэрэглээ: Төрөл бүрийн нарийн нандин бүтээгдэхүүн, бялуу кекс, нарийн боов, бууз банш хийхэд тохиромжтой бөгөөд хүнсний үйлдвэр, цех, цайны газар, ресторануудын гол түүхий эд болон хэрэглэгддэг.

Хивэг
233102: Хивэг "хивэг"

Тэжээлийн хивэг

Савлагаа: 25кг

Хэрэглээ: Гэрийн тэжээмэл амьтад болох үхэр, гахай, тахианд тэжээлийн зориулалтаар хэрэглэгдэнэ.

1

Уураг

14% ихгүй

2

Тос

2,8% ихгүй

3

Чийглэг

15% ихгүй

4

Эслэг

8% ихгүй

5

Үнс

6% ихгүй

Гурил II зэрэг
231103: Гурил II зэрэг "БГ-115"

Хоёрдугаар гурил БГ-115
Савлагаа:
 1кг, 2кг, 5кг, 10кг, 50кг
Хэрэглээ: Талх, гоймон, үндэсний гурилан бүтээгдэхүүн хийхэд нэн тохиромжтой

1

Уураг

11,9%

2

Тос

1,6%

3

Сахар

2,4%

4

Нүүрс ус

69%

5

Илчлэг чанар

324ккал

1

Чийглэг

15,5% ихгүй

2

Хүчиллэг

4,5 Н ихгүй

3

Үнслэг

1,15% ихгүй

4

Цавуулаг

22,0% бага



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ