Дархан савхи ХХК нь 2001 онд савхин хувцасны үйлдвэрлэл худалдаа эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан аймгийнхаа болон орон нутгийн хэрэглэгчдийг загвар, чанарын шаардлага хангасан савхин бүтээгдэхүүнээр хангасаар байна. 2014 оноос эхлэн савхин цүнх үйлдвэрлэн борлуулж байна. Мөн өвөл болон зуны улиралд ажилгүй сул зогсдог байсныг больж өвлийн улиралд нэхий дотортой савхин дээл куртка, зуны улиралд савхин цүнх өөдсөөр жижиг эдлэлүүд хийж 4 улиралын турш үйлдвэрлэлээ явуулдаг болоод байна.
Монголынхоо савхин бүтээгдэхүүний загварын чиг хандлагыг тодорхойлж, брэнд үйлдвэрлэгч болох
Савхин хувцас болон савхин цүнх үйлдвэрлэн өөрийн үйлдвэрийн байр болон Дархан их дэлгүүрт худалдан борлуулж байна. Мөн хөдөө орон нутгуудаар үзэсгэлэн худалдаанд байнга оролцож бүтээгдэхүүнээ таниулсаар байгаа.
Дархан савхи ХХК нь Захирал 1, нягтлан бодогч 1, борлуулалтын менежер 1, эсгүүрчин 2, оёдолчин 5, туслах ажилтан 1 гэсэн орон тоотойгоор үйлдвэрлэлээ явуулж байна. Цаашдаа орон тоогоо нэмэгдүүлэн өөдсөн бүтээгдэхүүний тасаг нээн ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
Компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэгийн хувьд:
- 2002 онд “Монгол улсын мастер оёдолчин” цол, тэмдэг
- 2004 онд Дархан-Уул аймгийн “Бизнес эрхлэгч шилдэг эмэгтэй”
- 2005 онд Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдэг
- 2006 онд “Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан” цол, тэмдэг
“Дархан савхи” ХХК-ийн хувьд:
- 2002 онд “Архангай түншлэл – 2002” үзэсгэлэн худалдаанаас “Монгол загвар” бүтээлээр Тэргүүн байр, цом, өргөмжлөл
- 2007 онд “Оны шилдэг жижиг, дунд аж ахуй нэгж” цол, өргөмжлөл
- 2007 онд Өвөрхангай аймагт болсон “Өв түншлэл” үзэсгэлэн худалдаанаас цом, өргөмжлөл
- 2007 онд Дархан-Уул аймгийн “Хөгжлийн төлөө байгууллага” цол, өргөмжлөл
- 2008 онд “Үндэсний шилдэг эскпо бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага”
- 2008 онд “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”
- 2008 онд Үндэсний худалдаа аж үйлдвэрийн “Гран-При”
- 2009 онд “Хөвсгөл – 2009” үзэсгэлэн худалдаанаас цом, өргөмжлөл
- 2010 онд “Завхан түншлэл – 2010” үзэсгэлэн худалдаанаас өргөмжлөл
- 2011 онд төвийн бүсийн “Дархан түншлэл” үзэсгэлэн худалдаанаас “Хөнгөн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн” цом, өргөмжлөл
- 2012 онд “Цагаан сар – Манлай бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанаас үндэсний дээлээр цом, өргөмжлөл
- 2012 онд ОХУ-ын Эрхүү хотод зохиогдсон “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанаас өргөмжлөл зэргийг тус тус авч байсан.
Манай байгууллагын явуулж буй үйл ажиллагаа нь байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй болно.
Дэд бүтэц бүрэн шийдэгдсэн өөрийн байртай
Сум багийн нийтийг хамарсан арга хэмжээнд манлайлан оролцдог.
Брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн монголдоо төдийгүй гадаадын зах зээлд таниулах
Дархан-Уул аймаг Дархан сум 10-р баг 10-р баг, 5-3 р байрны 169 тоот
292201: Савхин цүнх "Савхин цүнх"
Арьсан цүнх. Өнгө загварын сонголттойгоор хийж байгаа.