“Бекжанай” ХХК нь 2009 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын “Цонжийн хөдөө” хэмээх газраас эзэмшилдээ 500 га газар авч, 5 га газрыг хашиж чацаргана тариалж эхэлсэн.
2015 Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлтэй зээлд хамрагдан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. юм. Одоогийн байдлаар 3500 ширхэг чацарганы модтой бөгөөд 2012 оноос жимсээ хурааж эхэлсэн. 2015 онд 7 тонн чацаргана хурааж авч, чацарганы өтгөрүүлсэн шүүсийг савлан гаргаж аймаг, сумдын сургууль, цэцэрлэгүүд болон ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдхүүн болох чацаргана болон чацарганы шүүсээр хангаж байгаа. Мөн чацарганы цэвэр тос механик аргаар гарган авч байгаа.
249902: Жүүс "Чацаргана"
Чацаргана нь найрлагандаа уусах чадвар сайтай сахар / фруктоз, глюкоз/, органик хүчил, каротинойдын найрлаганд ордог VC, VE, VB1, VB2 зэрэг олон төрлийн витаминуудыг агуулдаг шим тэжээлээр баялаг жимс юм.
Боловсруулаагүй жүүс нь хүний биед хэрэгтэй олон төрлийн микро элементүүд болон 18 төрлийн амин хүчлийг агуулдаг. Чацарганы жимсний жүүс нь бусад модoт жимснээс олон төрлийн найрлагатайгаараа давуу юм. Чацаргана нь С витаминаар баялаг бөгөөд ердийн жимстэй харицуулахад хэдэн арав дахин илүү юм. Мөн Е витамины агууламж нь бүх төрлийн жимснүүдээс хамгийн их юм. Эдгээр найрлагууд нь хүний биед амархан шингэдгээрээ онцлогтой. Хятадын уламжлалт эмчилгээний бүртгэлийн толь бичигт дурдагдсанаар чацарганыг олон төрлийн эмчилгээнд хэрэглэх бололцоотой гэжээ тухайлбал, цусыг эрүүлжүүлэх, гэдэсний өвчин мөн цангахаас сэргийлэх зэрэгт.
Чацарганы жүүс нь түүнийг гаргаж авах явцад бохирддоггүй.
Чацарганы өтгөрүүлсэн жүүс
Хэдийгээр чацарганы боловсруулаагүй жүүс нь найрлагадаа олон төрлийн шим тэжээлтэй бодисын агуулдаг ч метаморфозод орж бохирдохдоо амархан байдаг. Боловсруулаагүй жүүс нь эзлэхүүн ихтэй боловч тунадаггүй яг үүнтэй адилаар тээвэрлэхэд тийм ч тохиромжтой бус юм. Боловсруулаагүй жүүсийг 50 градус хүртэлх темпратурт вакуумжуулсан нөхцөлд өтгөрүүлдэг. Өтгөрүүлсэн жүүс нь амины хүчил, С, В1, В2, РР3 гэсэн натурал витаминууд олон төрлийн микро элементүүдийг агуулдаг. Боловсруулаагүй жүүсний амт чанар, найрлага, витаминууд нь хэвээр хадгалагддаг.
Өтгөрүүлсэн жүүс нь зунгааралдсан хүрэн өнгөтэй шингэн юм. Өтгөрүүлсэн жүүсийг түүнээс 3 дахин их усаар шингэлэхэд боловсруулаагүй жүүс болж хувирна.
Бодит болон химийн гол үзүүлэлтүүдийг доор үзүүлэв.
Нийт хатуулагийн хэмжээ –55%
Нийт хүчлийн хэмжээ –12%
Витамин—800мг/100г
Өтгөрүүлсэн жүүс нь түүний цаашдын хэрэглэх процессоос ихээхэн хамаардаг.
Энэ нөхцөлд чацарганы бүтээгдэхүүний чанар, тээвэрлэлт, хадгалалтанд анхаарах хэрэгтэй.