Дорнод аймгийн 1-р багийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр "Ольхон – Арал" ХХК анх 2003 онд байгуулагдсан бөгөөд барилгын материалын үйлдвэрлэл, мод модон эдлэл, хуванцар болон металл эдлэлийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 оны 4-р улиралд Худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэдэг "Ольхон" ХХК – наас салбарлан 11 үндсэн ажилчинтай бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Хэрэглэгчдээ дээдлэн сэтгэл ханамжийн 100 хувийн баталгаатай бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн нийлүүлэх
-Барилгын материал үйлдвэрлэл
-Мод модон эдлэлийн үйлдвэрлэл,
-Хуванцар болон металл цонх, хаалганы үйлдвэрлэл
Одоогоор Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирал, Нягтлан бодогч, Инженер, ХХААжиллагааны мэргэжилтэн, Бараа материалын нярав, Техникийн операторч, Цахилгаанчин, Харуул хамгаалалтын гэсэн 11 үндсэн ажилчинтай бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Орон нутагтаа улирлын чанартай 25-30 хүний ажлын байр шинээр бий болгож, 11 хүнийг тогтмол ажлын байраар ханган үндсэн ажилтнаар ажиллуулж байна.
Давуу тал:
-Хамгийн сүүлийн үеийн машин тоног төхөөрөмж
-Ажиллах боловсон хүчин
-Чанартай бүтээгдэхүүн
-Харилцагч, худалдан авагч байгууллагууд /бүтээгдэхүүн, үйлчилгээ маань хүмүүст танигдаж байгаа/
-Хэрэглэгчийн найдвартай түнш
Сул тал:
-Улирлын чанартай
Боломж:
-Орон нутгийн бүтээн байгуулалт сайн хийгдэж байгаа
Эрсдэл.
-Зах зээлийн хямрал
-Байгаль орчны онцгой үзэгдэл
-2014 онд "Шилдэг барилгын материал үйлдвэрлэгч"
Байгаль орчинд элдэв хор нөлөөгүй
Хэрлэн сумын 1 дүгээр багт өөрийн хөрөнгөөр үйлдвэрийн байрыг ашиглалтад оруулан барилгын материалын үйлдвэрлэл, мебель тавилгын үйлдвэрлэл, вакум цонхны үйлдвэрлэлийг явуулж байгаа ба үүний үр дүнд эргэлтийн хөрөнгийн хэмжээ өсөн, орон нутагтаа улирлын чанартай 25-30 хүний ажлын байр шинээр бий болгож 11 хүнийг тогтмол ажлын байраар ханган үндсэн ажилтнаар ажиллуулж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
-Хэрлэн сумын 1 дүгээр багтай хамтран ажиллаж тохижилт үйлчилгээнд хандив туслалцаа үзүүлсэн.
-0327-р ангитай хамтран ажилладаг.
-Компанийхаа гэр хороололд амьдардаг 5-6 ажилчдад нэг удаа тус бүрт нь 5тн нүүрс авч өгөх зэрэг ажлуудыг хийгээд байна.
Дорнод аймгийн бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тодорхой тооны иргэдийг ажлын байраар ханган нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх
Дорнод аймаг Хэрлэн сум 1-р баг Чандмань тал ХХК-ийн баруун талд
369502: Хуванцар хүрээтэй хаалга, цонх "Вакум цонх"
ROYAL, SHIDE, ЖУНЦАЙ маркийн материалаар мэргэжлийн ажлын зураг гаргаж, зургийн дагуу сонгосон материалаар нь чанарын өндөр түвшинд мэргэжлийн чадварлаг баг хамт олон түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.
Ялгагдах онцлог нь материалын төрөл, сонголт өргөн, орчин үеийн технологийн шаардлага хангасан машин тоног төхөөрөмжтэй.