Дорнод аймгийн Гурил тэжээлийн үйлдвэр нэртэйгээр 1959 онд зүүн аймгуудын хүн амыг грилаар, мал сүргийг тэжээлээр хангах зорилгоор 4500 тн гурил, 5500 тн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар анх байгуулагдсан.1997 онд бүрэн хувьчлагдаж Дорнод гурил ХХК болж зохион байгуулагдсан.1999 оноос газар тариалангийн салбартай болж, Халх гол сумын нутагт 2200 га талбайд улаан буудай, Цагаан-Овоо суманд 630 га бүрэн автоматжисан усалгаатай талбайд төмс, улаан буудай тариалж байна. Үндсэн 80, түр ажлын байранд 100-150 иргэнийг ажиллуулдаг. Гурил, малын тэжээл үйлдвэрлэж төмс тарихаас гадна өдөрт 5000-6000 ширхэг талх үйлдвэрлэн Дорнод нутгийнхаа хүн амын хүнсний хэрэгцээний ихээнэх хувийг үйлдвэрлэж байгаа улсын хэмжээний томоохон үйлдвэр юм.
Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой.
Гурилын үйлдвэр, Малын эжээл үйлдвэрлэх, төмс, улаан буудай тариалах, талх үйлдвэрлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.
Дорнод гурил ХХК нь Захиргаа, Элеватор цех, Үйлдвэрлэх цех, Борлуулах цех, Талхан цех, Харуулын тасаг, төмсний бригад, зүүн дөрөө тариа бригад, Булгадайн тариа бригадтай.
MNS 0097:2010 стандартын шаардлага хангасан улаан буудайгаар
MNS 0244:2009 стандартын шаардлага хангасан гурил үйлдвэрлэдэг,
Туршлагатай, бүтээгдэхүүн чанартай, хүний нөөц, ажилтуудын ур чадвар сайн,
Дорнод аймагтаа төдийгүй улсад танигдсан
2011 онд Монгол улсын ТОП 150 аж ахуйн нэгжийн нэг болсон
2015 оны Монгол улсын үндэсний ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН-ээр шалгарсан.
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй.
Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий Швецарийн Buhler фирмийн технид технологийг 2011 онд оруулж ирсэн.
Мөн Турк улсын OBIAL брендийн бүрэн автоматжисан 2000 тоннын багтаамжтай будааны агуулах, 1000 тонны бэлэн бүтээгдэхүүний агуулах барьж ашиглалтад оруулсан.
2014 аймгийнхаа нийт өндөр настнуудад төмс олгосон, түймэрт өртсөн нутгийн малчдад70 тонн хивэг, 40 өрхөд тус бүр шуудай төмс олгосон. Нийгмийн тодорхой салбаруудад тухайлбал Соёл урлаг, Биеийн тамир спорт, Боловсрол, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын салбаруудад 100 гаруй сая төгрөгийг хандивласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 2014 оноос эхлэн 10,0 сая төгрөгийг хандивлаж байгаа.
Монгол улсын зах зээлд тэргүүлэх байр суурь эзлэх.
Дорнод аймаг Хэрлэн сум 1-р баг Дорнод гурил
234300: Талх "Дорнод талх"
Эх орны хөрсөнд ургасан улаан буудайн гурилаар өдөрт 5000 ширхэг талхыг Дорнод аймгийнхаа иргэдэд нийлүүлж байна. Дорнод талх нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, амт чанартай, манай аймгийн БРЕНД бүтээгдэхүүн юм.