2013 оны 07 дугаар сараас 16 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэн сумынхаа ард иргэдийн хэрэгцээт захиалгын дагуу төрөл бүрийн гутлыг үйлдвэрлэн нийлүүлж байна. мэргэжлийн 1 гуталчин менежир гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. 14 гишүүн малаа маллан сүү цагаан идээгээ боловсруулан зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.
Хөдөлмөрөө хоршиж ажилласнаар ямар үр дүнтэй байдгийг бусдад үлгэр дууриалал болохын зэрэгцээ чийг татахгүй чанарлаг гутлаар сумынхаа ард иргэдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ цаашлаад хөрш зэргэлдээх сумдын хэрэглэгчдийн гутлын хэрэгцээг хангах
Үйл ажиллагааны чиглэл: гутал үйлдвэрлэл, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.
16 гишүүнтэй бөгөөд тэргүүлэгчээр: Н.Отгонмөнх, Б.Батбаатар, Б.Нэргүй, хяналтын зөвлөлөөр Л.Сэр-Од, Ц.Төмөрбаатар, Л.Нарантогтох нар ажилладаг. гутал үйлдвэрлэлийн чиглэлээр 2 хүнийг авч ажиллуулах төлөвлөгөөтэй.
16 хүний бүрэлдэхүүнтэй нэгдэж нийлж гутал үйлдвэрлэл болон сүү сүүн бэтээгдэхүүн үйлдвэрлэн ажилладгаараа бусдаас давуу талтай. Өөрийн байргүйн улмаас түрээсийн байранд үйл ажиллагаа эрхэлдгээрээ зах зээлийн сул тал болоод байна.
2014-2015 онуудад сумынхаа шилдэг үйлдвэрлэгч, 2015 онд Өмнөговь аймгийн Говь-фестиваль үзэсгэлэн худалдаанаас шилдэг үйлдвэрлэгч наминацийн эзэн, Ханбогд суманд Оюу-толгой кампаниас зохион байгуулсан нөлөөллийн сумдын хоршоодын дунд зарлагдсан уралдаанаас 2-р эзлэн 6 сая төгрөгийн эзэн, Ханбогд суманд зохион байгуулагдсан зах зээлийн өдөрлөг арга хэмжээнд 2015 оны шилдэг үйлдвэрлэгчээр тус тус шалгарсан.
Хайлаас заг, улиас нийлсэн 40-өөд мөд тарьж ургуулж байгаа. сумынхаа их цэвэрлэгээ олон нийтийг хамарсан ажилд идэвхи санаачлагатай оролцдог.
2-3 жилдээ өөрийн ажлын байртай болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. одоогоор түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг.
сум орон нутгийнхаа хэрэглэгчид болоод хөрш зэргэлдээх сумдын хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах зорилттой.
Өмнөговь аймаг Манлай сум 1-р баг, Өехий Сумын төвд
291201: Булигаар (арзгар монгол гутал хийхэд) "сээвтий"
уул уурхайн ашиглалтын үед тухайн орчинд ажиллаж буй иргэдийнхээ эрүүл мэнд, аваар осолгүй ажиллахад нь туслах зорилгоор 2014 оноос тухайн гүтлыг үйлдвэрлэж эхэлсэн. өлмийнд нь 1тн-н даац бүхий зориулалтын төмрийг хийж өгдөг бөгөөд улнаас хадаас шил өөр ямар нэгэн үзүүртэй зүйл нэвтрүүлэхгүй материалаар уллагаанд оруулж өгсөн.